Хуулийг баллуурдах ажиллагаа
Хууль хяналтын байгууллагаас нэгэн УИХ-гишүүний туслахуудыг ээлж дараалан баривчилсан талаарх мэдээлэл цахим ертөнц төдийгүй нийгмийн ярианы гол сэдэв болж байна. Өөрөө ч туслахыг нь хорих эсэхийг хэлэлцэч шүүх хуралдаанд биечлэн очиж улс төрийн захиалгаар зориуд зохион байгуулалтай ажиллагааг хүчний байгууллагаас явуулж эхэлснийг учирласан.
Цаашлаад Хууль зүйн сайдад хандан албан бичиг хүргүүлэв. Хариуд нь Хууль зүйн сайд Шүүхийн Ерөнхий зөвлөл, Улсын
Энэхүү шүүмжлэл явсаар хөдөө томилолттой яваа УИХ-ын дарга З.Энхболдын сонорт хүрч орон нутгаас байр сууриа илэрхийлэхэд хүргэсэн. Тэрбээр “Хуулийн байгууллагыг өөрийн хувийн ашиг сонирхлоор хамгаалдаг хүмүүс байна. Ийм үл бүтэх хүмүүсийг хуулийн байгууллага хөөж явуулахгүй, арга хэмжээ авахгүй бол энэ байдал үргэлжилнэ. Цагдаагийн даргыг хэн томилдог уу, Ерөнхий сайд. Прокурор, шүүгчийн хэн томилдог уу, Ерөнхийлөгч. Би хэнийг томилдог уу, хэнийг ч томилдоггүй. Тэгэхээр энэ бүх салбар УИХ-аас хол байгаад байна. Миний хувьд хуулийн байгууллагад компанийн гар хөл болоод сууж байгаа хүмүүсийг зайлуул гэж хэлсэн. Зайлуулахгүй байгаа” хэмээсэн нь хөхүүл хүүхэдгэй эмэгтэйг хорьсон маргааны хөлд ассан галд тос нэмж орхив. Гэхдээ энд хөхүүл хүүхэдгэй эмэгтэйг хууль зөрчиж хорьсон, хуулийн байгууллага хэн нэгний эрх ашгийн өмнөөс ажиллаж байгаа тухай бичих гэсэнгүй. Хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар шүүхээс гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмт хэрэггаээр тооцох нь хориотой. Харин хууль, шүүхийн өмнө бүр эрх тэгш гэдэг санааг хөндөх гэсэн юм.
Үнэндээ туслахаар нь ажиллаж байснаасаа болж саатуулагдсан эмэгтэй, УИХ-ын дарга хоёрын хооронд албан тушаалын асар их зөрүү байгаа ч хуулийн дор адилхан зарчмаар захирагдана УИХ-ын хурлын дарга байлаа гээд хууль зөрчиж болдог, жирийн иргэн болохгүй гэхээсээ бүгдээрээ адил тэгш эрхийг эдэлнэ. Хууль зүйн сайд, Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн байх нь энд огт хамаарахгуйгээр туслах эмэгтэйн адил хуулиа биелүүлэх л ёстой. Гагцхүү тэдний гэм буруутай эсэхийг шүүх л эцэслэн тогтооно. Гэтэл аливаа хэргийг эцэслэн шийдээгүй атал хөндлөнгөөс нөлөөлдөг, хийрхдэг жишиг манайд тогтсоны илрэл ээлж дараалан явуулсан албан бичиг хийгээд орон нутгаас байр сууриа илэрхийлсэн УИХ-ын даргын үйлдлээр тодров. Ялангуяа аливаа хэргийн мөрдөн байцаах үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэж ороддцог, хүчний байгууллагынхаа үйл ажиллагааг мохоодог уламжлал манай улстөрчдөд хэдийнэ тогтжээ.
Угтаа бол УИХ-ын дарга З.Энхболд хууль тоггоох, төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн гэдгээрээ түүний амнаас гарч буй үг болгон асар хариуцлагатай байх ёстой. Гэтэл хууль хүчний байгууллагынхаа үйл ажиллагааг үгүйсгээд зогсохгүй өөрөө харьяалалтай Үндэсний аюулгүй байддын зөвлөлийн хоёр гишүүнтэйгээ холбож суугаа нь хачирхалтай биш гэж үү. Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар ч ялгаагүй. Бүщээрээ адилхан хариуцлагатай албан тушаал хашиж буй эрхмүүд ч хуулийн байгууллагаа баллуурдах ажиллагаанд оролцож яваа нь зүйд хэр нийцэх бол.
Өмнө нь “МИАТ”-ийн экс удирдлагуудтай холбоотой хэргийг шүүхээр дэнсэлсний дараа Ц.Оюунгэрэл гишүүн “Шүүхийнхэн “МИАТ”-ийн хэрэгт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна” хэмээн мэдэгдэл хийж байлаа. Хэргийг шалгаж эхлэхээс шүүхээр эцэслэх хүртэл ганц ч үг ганхийлгээгүй гипгүүн гэнэтхэн ингэж ярих болсон шалтгаанаа ял ногдуулсан эрхмүүд өөрийнх нь сонгогдсон тойргийн харьяалалтай болохоор анхаарлаа хандуулсан хэмээн тайлбарлаж байв. Үүний дараа Төрийн ордонд буу шийдэм агссан гэсэн үндэслэлээр ял сонссон Ц.Мөнхбаяр нарын хэргийг Дээд шүүхээс хянан шийдвэрлэх үеэр УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Цог нар ажиглагчаар оролцох хүсэлт тавьж, шүүх хуралдаанд оролцож байлаа. Сүүлд МАХН-ын удирдлагуудгай холбоотой хэргийн сзжүүрээс хуулийн байгууллагынхан атгасантай холбогдуулж намын дэргэдэх залуучуудын холбооноос ээлж дараалан жагсаал зохион байгуулж мөрдөн байцаалтаа зогсоохыг шаардаж буй. Харин өнөөдөр УИХ-ын спикерээсээ эхлүүлээд Байнгын хорооны дарга, төрийн сайдын хэмжээнд хүчний байгууллагаа баллуурдах гэж оролдож эхэллээ. Хүчний байгууллагаа үгүйсгэнэ гэдэг өөрсдийн бий болгож, батлалцсан хуулиа баллуурдаж буйтай агаар нэг. Тэр тусмаа хэн нэгэн эрхэм хэрэгт холбогдох бүрт хөндлөнгөөс нь нөлөөлдөг тогтолцоо газар авбал Монголд хуулийн дагуу ажиллах албан тушаалтан лав гарахгүй.
С.ГАНДӨЛ “ҮНДЭСНИЙ ШУУДАН”
URL: