Г.Шийлэгдамба мэдэгдэл гаргажээ
МАХН-ын нарийн бичгийн дарга асан, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэргээр шалгаж байгаа билээ. Хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгаа юм. Харин намын даргадаа мөнгө авч өгч байгаад газар дээрээ гардуулсан Г.Шийлэгдамба намаасаа гарч “урвасан” гэж ойлгож болно. Өдгөө эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа тэрбээр өөрийн цахим хуудсандаа нэгэн мэдэгдлийг тавьжээ.
Сүүлийн үед МАХН-ны зүгээс намаасаа урвасан нөхдүүдийг ширүүхэн донгодоод байгаа билээ.
Тэгвэл Г.Шийлэгдамба дээрх асуудлаар “Намайг болон намын зарим хүмүүсээ донгодох талаар МАХН-ийн нөхөд маань өчигдөр хэвлэлээр мэдэгдлээ. Би амьд байгаа. Гагцхүү тэгээд дуугүй байж, миний талаар хэн нэгэн юу гэж хэлж, бичиж байгааг харж мэдсээр байна. Харин өнөөдөр ганц нэг зүйлийг бичье гэж бодлоо. Миний хэлж , тавьж буй асуудал бүгд үнэн юм. Итгэж үнэмшихгүй байгаа хүмүүсийн хувьд “Цензүргүй яриа” нэвтрүүлгийг дахиж үзэж болно. Хуулийн болон нийгмийн өмнө би бүх хариуцлагыг хүлээнэ. Монголын ирээдүйн улс төрийн ямарч намын амьдралд ийм асуудал үүсдэггүй байх ёстой. Эцэст нь хэлэхэд энэ бүхний цаана ямар нэгэн улс төрийн тохироо байхгүй, миний хувьд ямар нэгэн албан тушаалд очихгүй…” гэжээ.
О.Сайхан
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Шийлэгдамба шорон Байгаа юмуу гэртээ Байгаа юмуу мэдэгдэл гаргаад л шоронд Байгаа юм бол чанга байдаг биз ээ юун эрх чолоотой юм узэх цаас бариж энэ зохиомол Байна Энхбаярыг буруутай гэж худал ярьж шоронд хийж оороо гарах хор найруулж Байна ерон атг – ын хийлгэж Байгаа тушаалаар шийлэг тэгэж худал хэлж гутгэж доромжилж байншуудээ ойлгож ядах юмбайхгуй атг одоо болон ард тумэнээс Санаа зовдоггуй юм байж шударга ажилах хэрэгтэй энэ дарангуйлал хуч турсэн
зүгээр улс төрөөр явсан бохир залуус энэ мэтээр цэвэршиж эхлэх үзэгдэл гарч байж болох юм.ажиглая