Өнөөдөр дуут дохио дуугаргана

Гамшгийн аюулын тухай зар­ лан мэдээллийн дохиогоор ажил­ лах дадлага сургуулийг өнөө дөр 16.00 цагт улс орон даяар зохион байгуулна. ОБЕГ­ын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулснаар иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж дадлага сургуульд оролцох юм.

Иргэд эхний түгшүүрийн дохио дуугарахад “суу, нуугд, хүлээ” гэсэн дүрмийг баримталж, шил, цонхноос аль болох хол, бат бөх ширээн дор орж хүлээнэ. Хоёр дахь түгшүүрийн дохиог дуугар гахад “гүйхгүй, эргэж буцахгүй, нэгнээ түлхэхгүй” гэсэн дүрмийн дагуу байгаа газраасаа гарч аюулгүй талбайд цугларах юм. Харин гурав дахь түгшүүрийн дохиог дуугаргамагц өөрийн харь­ яал лын засаг захиргааны нэгж болон байгууллагынхаа холбогдох албан тушаалтанд бүртгүүлж, гэр бүлийн гишүүд, анги хамт олныхоо мэдээллийг үнэн зөв, тодорхой өгөх ёстой зэрэг сургуулилт хийх аж.
Энэ талаар ОБЕГ­ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян “Гам­ шиг ослоос хамгийн их хохирол­ той, эрсдэл дагуулдаг нь газар хөдлөлт байдаг. Гурван удаа­ гийн дохионы үеэр иргэд газар хөдлөлтийн аюулын үед юунд анхаарах ёстой, аюулгүй байдлаа яавал хангах вэ гэдэг чиглэлээр дадлага сургуулилт хийх юм. Ер нь Улаанбаатар хот газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй бүс. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 75 гаруй хувь нь долоон баллаас дээш газар хөдлөлтийн бүсэд оршдог” хэмээн онцолж байв.Х.Заяа


URL:

Сэтгэгдэл бичих