ШУУРХАЙ МЭДЭЭ: УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГЫН ТУСЛАХ Ш.ТҮВШИНЖАРГАЛ ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЛАА

996fee8ef8905cb3c44a4bbe0020e058

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамт ажиллаж байсан ойр дотнын хүмүүс болон охин компанийн захирлыг нь баривчилсан үйл явдал ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн захирал, хоёр нягтлангийнхаа хамт баривчлагдаад буй.

Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчлэн шалгаж байгаа. Ш.Түвшинжаргалын хувьд ой гурван сартай хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь хатгаатай байгаа ээжийгээ байхгүй өдрүүдэд маш их уйлж байгаа тухай нөхөр нь хэвлэлийнхэнд хэлсэн. Бидэнд ирсэн хамгийн сүүлийн мэдээлэлээр Г.Түвшинжаргал өнөөдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж байгаа гэнэ.

Тэрээр хүүхдээ санан хөх чинэрэн хагарч, биеийн байдал тааруу байгаа бөгөөд хөхнөөсөө гарч амжаагүй бяцхан хүүхэд нь маш хэцүү нөхцөлд байна. Бид эргэн мэдээллэх болно.


URL:

Нэр: Anonymous Огноо: 24 March 2016

Их л муухай юм болж байна даа. Элбэгээ чи юул хийгээд байна аан

Сэтгэгдэл бичих