Монгол Улсын шадар сайд цаг үеийн мэдээлэл хийв

Монгол Улсын шадар сайд өнөөдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзан, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр, Уулзалтынхаа эхэнд 2016 он бол “Хэрэглэгчийн жил” гэдгийн онцлоод, энэ зорилгыг хэрэгжүүлэхэд 3 сая иргэний оролцоо их. Өмнөх жилүүдэд хэрэглэгчийн эрх ашгийг мэргэжлийн хяналтын байгууллага хангаж ажилладаг байсан бол одоо иргэд өөрсдөө хяналтаа тавьж, өөрсдийн оролцох оролцоогоо нэмэгдүүлэх бололцоотойг онцоллоо.

Одоогоор Эрүүл мэнд, спортын сайдын албыг шадар сайд хашиж буй. Иймд эрүүл мэндийн сайдын хүрээнд хийж буй ажлынхаа заримаас мөн тайлагналаа. Сүүлийн томуу, томуу төст өвчин, улаан бурхан дэгдсэн тул эмнэлгийн байгууллагын ачаалал ихсэж байна. Өдөрт 300 гаруй иргэд ХСҮТ-д хандаж байгаагаас 40-60 хүнд онош тогтоож, хэвтэн эмчлүүлж байгааг хэллээ.

Үүний зэрэгцээ хепатит C вирусын халдварыг эмчлэх “Харвони” эмийг 1000 гаруй хүн хэрэглэсний 90 гаруй хувьд нь нааштай үр дүн гарсан. Гэхдээ хүссэн хүн бүр энэ эмийг авч чадахгүй байгаа тул даатгалд хамруулахаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаагаа хэллээ.

 О.Түвшинзаяа


URL:

Сэтгэгдэл бичих