АТГ-аас Н.Энхбаярт өгсөн албан бичиг
Өчигдөр АТГ-ын дөрвөн байцаагч Төрийн ордон руу МАХН-ын дарга Н.Энхбаярт шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ Шадар сайд Ц.Оюунбаатарын өрөөнд орж Н.Энхбаярт албан шаардлагаа гардуулсан нь МАХН-ын алба хаагчдыг бухимдуулж орхисон. Үүний улмаас Шадар сайд АТГ-ын байцаагчдыг хууль зөрчиж, ямар ч албан зөвшөөрөлгүй дур мэдэн ордон руу нэвтэрсэн хэмээн албан бичиг хүргүүлээд байгаа. Харин АТГ-ын зүгээс сэжигтэн Н.Энхбаярыг байцаалт өгөхийг шаардаж 5 удаа зарлан дуудах хуудас хүргүүлж байсан. Гэтэл хуулийн байгууллагын үйл ажиллагааг үл хүндэтгэсэн учир байгаа газар нь албан бичиг хүргүүлэхээс өөр аргагүй байсан гэдгийг онцлоод байгаа юм. Тэгвэл өнөөдөр АТГ-аас хэвлэлийн хурал зарлаж АТГ-аас Н.Энхбаярт өгсөн албан бичигээ танилцууллаа.
Эх сурвалж: Chuhal.mn
URL: