МАН-ын залуус дахин зодолджээ

-ДУНДГОВЬ АЙМГИЙН НАМЗХ-НЫХОН ЗОДОЛДОЖ НЭГНИЙХЭЭ НҮДИЙГ СОХЛОХ ДӨХЖЭЭ-

МАН-ын залуус дахин зодооны хэрэгт холбогдлоо. Өнгөрсөн нэгдүгээр сард Дорнод аймгийн Хэрлэн сумын МАН-ын үүрийн дарга З.Оргилыг намынх нь Хяналтын хорооны дарга З.Түвшиндорж зодож, нүдийг нь сохлох шахсан. Багын найз, намынхаа гишүүнд зодуулсан З.Оргил саяхан гадаадад эмчилгээ хийлгээд ирсэн. Тэд аймгийнхаа намд эзлэх байр суурь, албан тушаалаа булаацалдаж зодолдсон тухайгаа хэвлэлээр ярьсан.

Тэгвэл энэ дуулиан намжаагүй байхад өнгөрсөн долоо хоногт Дундговь аймгийн МАН-ын Нийгмийн ардчилал Монголын оюутны холбооны (НАМЗХ)-ны залуус хоорондоо зодолдож мөн л нэгнийхээ нүдийг сохлох дөхжээ. Тодруулбал, Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг өрөөндөө байхад нь аймгийн  НАМЗХ-ны гишүүн Б.Амарсанаа гэгч зодож, нүдийг нь гэмтээжээ.

Б.Амарсанаа нь Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны ерөнхийлөгчийн сонгуультай нэгэн ажээ. “Тэрбээр орон нутгийн сонгуульд өрсөлдөхөөр бэлдэж байгаа. Харин ИТХ-ын дарга С.Буджав түүнийг залуу байна гэж үгүйсгэснээр маргаан эхэлж, зодоон болсон” талаар тэнд байсан эх сурвалж өгүүлсэн юм.

Н.БАЯР


URL:

Нэр: Зочин Огноо: 23 March 2016

Буджавыг алаад ог амраа

Нэр: САНДАГ Огноо: 26 March 2016

ОДООГИЙН ЗАЛУУС Ч ДЭЭ ЭР ХҮН ШИГ ГАР ЗӨҮҮЛЖ ЧАДАХДҮЙ ШАЛЧИГНАЛДААД УЛС ТӨРЖҮҮЛЭЭД АРЧААГҮЙ Ч ТЭМБҮҮНИЙ ҮҮРНҮҮД ЮМ ДАА

Сэтгэгдэл бичих