Ямар ч эрийг өөртөө дурлуулах 7 арга

Man and woman smiling at each other

Тэмдэглээд ав бүсгүйчүүд ээ, ямар ч эрийг “буулгаж авах” баталгаатай 7 аргыг заах гэж байна! Тачаангуй даашинз, мэргэжлийн сээтэгнэх аргууд эрчүүдийн сонирхлыг татах л байх. Гэвч чи түүнийг унаж тустал нь дурлуулмаар байвал чамд илүү чухал аргууд хэрэгтэй.

Анхны сэтгэгдэл-сүүлийн сэтгэгдэл
Шинжлэх ухаанчдын батласнаар эрэгтэй хүн чамтай анх уулзахдаа л, чамайг хүүхдийнхээ ээж болж чадах хүн үү, эсвэл зүгээр л болзоод салдаг бүсгүйчүүдийн нэг нь үү гэдгийг шийддэг гэнэ. Сайхан, сайн залуутай хаана л бол хаана тааралдаж магадгүй учраас, хаашаа ч гарах байсан өөртөө анхаарал тавьж гэрээсээ гараарай. Цаг мөч тутамд сэнсдсэн үстэй, смоки будалттай байх нь боломжгүй л дээ. Тиймээс ядаж гэрээсээ гарах болгондоо уруулаа гялс будчихаж байгаарай. Царайныхаа нэг л хэсгийг тордчихсон байхад, хангалттай сэтгэл татам харагдаж болно.

Нүдтэй нь “тулж ажилла”
Зарим эрчүүд эмэгтэйчүүдийн цээжний хоёр товгорыг л хардаг байж магадгүй. Харин зарим нь бүсгүй хүнийг хөлөөр нь шинждэг байж болно. Гэсэн ч бүх эрчүүд “нүд”-ээрээ урхидагддаг. Хүний нүд рүү “зөвшөөрөлгүйгээр” эгцэлж харах үед айдастай тун төстэй сэтгэл хөдлөлийн өндөр мэдрэмж илэрдэг гэнэ. Энэ нь биеэс phenyl ethylamine-тай адил бодис ялгаруулж, эсрэг талаа дурлуулдаг байна. Хүмүүс таалагдаж байгаа зүйл рүү гээ удаанаар ширтэж, таагүй санагдсаныгаа харахаас хальтирдаг. “Нүд сэтгэлийн толь” гэдэг үг зүгээр ч нэг гараагүй юм шүү. Түүнтэй хамт байх хугацааныхаа 75 хувийг нүд рүү нь эгцэлж харангаа ярилцаж өнгөрүүлээрэй.

Эхний алхмыг хийхээсээ бүү ич
Яаж, эсвэл яагаад гэж гайхаж байна уу? Судалгаагаар сүүлийн үед 3 эмэгтэй тутмын хоёр нь өөрсдөө эхэлж санаачлага гаргадаг болжээ. Эм сармагчин хүртэл таалагдсан эрэгчин рүүгээ түрүүлж дөхөж очоод, өгзөгөө хамарных нь тэнд хөдөлгөж “өддөг” гэнэ. Хэтэрхий эрээ цээргүй байж болохгүй л дээ, харин чамд үнэхээр таалагдаж байгаа нэгэн байвал анхны алхмыг түрүүлж хийхээсээ бүү ич. Түүнийг бүү хүлээ. Тэгвэл танихгүй хүний сонирхлыг яаж хормын төдийд татах вэ? Эдгээр таван алхам хамгийн үр дүнтэй: түүнийг хараад шууд инээмсэглэ, богино боловч эгц харц чулууд, хөгжмийн аяан дээр ганцаараа бүжиглэ, түүн лүү харахдаа үсээ гараараа хойшлуул, хамгийн сүүлд түүн лүү арай удаанаар ширт.

“Хоёулаа” гэдэг үгийг цагаасаа өмнө хэрэглэ
Түүнтэй албан ёсоор болзож эхлээгүй байсан ч, юм ярьж байхдаа “хоёулаа” гэдэг үгийг хэрэглэж дотно уур амьсгалыг бий болго. Цагаасаа өмнө ингэж хэлэх нь түүнд чамайг аль хэдийн өөртэйгөө ойртуулсан мэт мэдрэмжийг төрүүлнэ.

Түүнээр тоглохоо боль
Ингэж хэлнэ гэж төсөөлөөгүй байсан байх. Тийм ээ, эрэгтэй хүний тухай зөвлөгөө болгон дээр түүнийг араасаа гүйлгэх хамгийн найдвартай арга бол “үл тоомсорлох” хэмээн заадаг. Гэхдээ эхнээсээ хэтэрхий олон удаа их зан гаргачихвал тэр үантрах юм уу төөрөлдөж дахин чамайг болзоонд урихаа больчихнл. Гэхдээ эрчүүд өрсөлдөөнд тэмцэлд дуртай гэдэг нь нууц биш. Түүнтэй нээлттэй байж болох ч, бусад эрчүүдийн хувьд эрэлттэй гэдгээ нууцхан, эвтэйхэн байдлаар харуулаарай.

Ижил төстэй шинж чанаруудыг олж нээ
“Тэр бид хоёрт адил төстэй шинж чанар олон бий” гэж ярьж байхыг сонсч байсан уу? Эсрэг хүчнүүд таталцдаг гэдэг ч, эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биетэйгээ адилхан сонирхолтой, ижил үнэлэмжтэй, нэг үзэл бодолтой гэдгээ мэдвэл дотно санагдаж, биеэ барихаа больдог байна. Гэлээ гээд чи түүнтэй адилхан болохын тулд сонирхдоггүй рок хөгжимдөө дуртай болж жүжиглэх хэрэггүй. Зүгээр л түүний яриаг анхааралтай сонс. Магадгүй тэр ажлаа үргэлж “мэргэжил” гэдэг үгээр төлөөлүүлж, эсвэл утсаа “миний утас” гэхийн оронд “миний 4s” эсвэл “миний гар” гэж ярьдаг байх. Эсвэл тоглоом шоглоомоор хэлдэг тусгай үгтэй ч байж мэднэ. Тэдгээрийг нь дараагийн удаа ярилцаж байхдаа өөртэй нь яг адилханаар хэлээд үзээрэй. Тэр өөрөө ч мэдэлгүй чамтай дотно мэтээр өөрийгөө мэдэрнэ.

“Эго”-д нь иллэг хий
Ихэнх хүмүүс бүх л амьдралынхаа турш өөрийг нь онцгой гэдгийг мэдрүүлэх хүний эрэлд явж байдаг. Хэрэв чи өөрт таалагддаг залуугаа бусдаас гойд гэдгийг нь мэдрүүлэх юм бол тэр чамд амархаан дурлана. Ямар ч хамаагүй магтаал урсгаад байх хэрэггүй. Харин тэр ямархуу магтаалд хамгийн их баярлахаар эр вэ гэдгийг тандаарай. Өөрийгөө “цэмцгэр” хэмээн хэлүүлэх дуртай хүн байж болно. Эсвэл өөрийгөө ямар шилдэг playboy гэдгийг сонсохыг хүсдэг ч байж мэднэ. Түүний ярьж байгаа зүйлсийг анхааралтай сонсвол, чи түүнийг өөрийгөө ямар эр хүн хэмээн үнэлж явдаг тухай мэдээлэлтэй болно. Ингэснээр чи тэр үнэлэмжийг нь дэмжиж зүлгэх боломжтой. Хэрэв тэр өөрийгөө олонд танигдаагүй ч авъяаслаг уран бүтээлч гэж боддог юм шиг байвал, бүтээлийг нь магтаж ямар мундаг гэдгийг нь мэдрүүл. Хэрэв тэр жаахан онгироо нэгэн бол, царайлаг гэж магт. Өөрийнх нт эгог цаг үргэлж өргөж байдаг эмэгтэйн дэргэдээс эрчүүд холдож чаддаггүй.


URL:

Сэтгэгдэл бичих