Д.Отгондалай дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдлээ
Олон улсын боксын холбооноос дэлхийн чансааг шинэчлэн тогтоолоо. Энэ чансаанд Азийн наадмын аварга Д.Отгондалай 1600 оноогоор хоёрдугаар байрт бичигдсэн байна. Хөнгөн жин буюу 49 кг-д 2015 оны Монголын шилдэг боксчин ОУХМ Г.Ган-Эрдэнэ тавдугаар байрт, 60 кг-д Ази тивийн аварга Б.Чинзориг, 50 дугаар байрт 69 кг-д Б.Түвшинбат тус тус бичигдэж байна. Одоогоор манай ширэн бээлийтнүүд олимпийн эрхийн оноо олгох тэмцээнд оролцохоор урд хөршид очоод байна.
URL: