ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх ажлын хэсэг байгуулжээ
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах бүсгүйчүүдийг саатуулж, байцаасан явдал улс төрийн хүрээний халуун сэдэв болж байна. Түүний туслах Г.Түвшинжаргалыг ой дөрвөн сартай хүүхэдтэй нь уулзуулахын тулд УИХ-ын гишүүн Г.Уянга уржигдар /2016.03.21/ хорих анги дээр очсон. Тэрээр хэвлэлийнхний өмнө ЦЕГ-ын дарга Р.Чингистай утсаар ярьж, улмаар цагдаагийн дарга Г.Түвшинжаргалыг суллах чиглэл өгсөн байдаг.
Гэвч өчигдөр /2016.03.22/ цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, Г.Түвшинжаргалыг суллахгүй, ар гэрийнхэнтэй нь уулзуулна гэж мэдэгдсэн. Мөн Хуульзүйн сайд Д.Дорлигжав, УИХ-ын дарга З.Энхболд нар Женко Х.Баттулгыг хамгаалсан тайлбар хийгээд буй. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд ЦЕГ-ын дарга Р.Чингисийг чөлөөлөх ажлын хэсэг байгуулсан талаарх мэдээлэл байна.
С.Саруул
URL: