Сайн малчны зээлд 304 малчин хамрагджээ
Засгийн газрын Сайн малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Төрийн банкинд 746 малчин 2 тэрбум 174.6 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэйгээр авах хүсэлт ирүүлснээс Төрийн банк 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн эцсийн байдлаар 304 малчинд 892.7 сая төгрөгийн зээлийг жилийн 10%-ийн хүүтэй олгожээ.
Жич: Энэхүү мэдээлэл нь тухайн банкнаас Монголбанкинд хүргүүлсэн өдөр тутмын урьдчилсан мэдээлэл бөгөөд Монголбанк банкуудын сарын эцсийн албан ёсны тайлангаар баталгаажуулна.
URL: