БНСУ-д манай улсын иргэн автын осол гаргаж, нэг хүн амиа алджээ
БНСУ-д ажиллаж амьдардаг манай улсын иргэн 30 настай А нь энэ сарын 22-ны 01:30 цагийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн ноцтой осол гаргажээ. Ослын улмаас түүнтэй хамт явсан зорчигч 32 настай Б нь газар дээрээ амиа алдаж, 55 настай эрэгтэй Ц нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн байна.
Тэд хамт ажилладаг залуугийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд буцаж явахдаа замын хажуугийн шонг мөргөснөөр ийн осолджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан жолооч А-г Чоннам аймгийн цагдаагийн газар саатуулан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
О.Сайхан
URL: