Оюутолгойн нэгж хувьцаа 0.16 цент болжээ

“Оюутолгой” компанийн 2015 оны санхүүгийн тайлангаас үзвэл, тус компани өнгөрсөн онд нийт 200 мянган тонн зэс, 650 мянган унц алт, 122 сая унц мөнгө агуулсан 790 мянга орчим тонн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний үр дүнд 1.6 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцааны ногдол ашиг нь 0.16 цент болжээ. Оюутолгойн ордын зэсийн баяжмал үйлдвэрлэлийн зардлыг 25-50 хувиар бууруулснаар энэ онд 175-195 тонн зэс агуулсан баяжмал гаргахаар болжээ. Тус үйлдвэр ашиглалтад орсноос хойш 1.7 сая тонн зэсийн баяжмал экспортлоод байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих