95 мянга гаруй тээврийн хэрэгслийг хасахаар төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлд бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр,автозам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу 2016 оны 1 сараас эхлэн 5 сарыг дуустал зохион байгуулж байна. Нийслэлийн татварын газраас өгсөн мэдээллээр 1,2 дугаар сард нийслэлийн 9 дүүргээс нийт 62,350 авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл албан татварт хамрагджээ.

Автотээврийн үндэсний төвийн мэдээллээр 2016 оны 2 дугаар сарын 29-ны байдлаар Монгол Улсад нийт 795 754 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас нийслэлд 469 335 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Мөн тус газрын мэдээгээр сүүлийн 4 жилд татвар төлөөгүй, техникийн үзлэгт хамрагдаагүй, шилжилт хөдөлгөөн хийгээгүй  95 770 тээврийн хэрэгэл байгаа бөгөөд эдгээр тээврийн хэрэгслийг олон нийтэд мэдээлж улсын бүртгэлээс хасахаар төлөвлөжээ.  Судалгаанд хамрагдсан 95 770 тээврийн хэрэгслээс 1-р дүгээр сард 501, 2-р дугаар сард 213 тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хүсэлтийн дагуу улсын бүртгэлээс хассан байна. Хэрвээ тээврийн хэрэгсэл эзэмшигч  нь олон жил татвараа төлөөгүй, үзлэг оношилгоонд хамрагдаагүй бол Автотээврийн үндэсний төвд хандан тээврийн хэрэгслээ бүртгэлээс хасуулах, эсвэл албан татвар төлбөрөө барагдуулан бүртгэлээ эргэн сэргээх боломжтой.


URL:

Сэтгэгдэл бичих