МОБИКОМ-ын гадаад гүйцэтгэх захирал нь 600 гаруй ажилчдаа халах тушаал гаргажээ

Эдийн засгийн хямралын шуурга ширүүхэн байгаа энэ үед зарим албан байгууллага, компаниуд үүд хаалгаа барихад хүрээд буй. Харин зарим нэр бүхий томоохон компаниуд төсвөө хэмнэх үүднээс ажилчдаа цомтгож эхэлсэн. Тэгвэл энэхүү ажилчдаа халах ээлжит хомрогонд МОБИКОМ-ын ажилчид өртөж, ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж эхэлж буй аж.

Монголын анхны үүрэн холбооны оператор МОБИКОМ корпорацийн  хувьд өдгөө 1200 гаруй ажиллагстайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Гэвч тус компаний 1000 хол давсан ажилчдын тал хувь нь өнөөдөр ажлын байрандаа үлдэх үгүй нь эргэлзээтэй болжээ.

Учир нь МОБИКОМ-ын шинэ эзэд болох MCS компани, түүний томилон ажиллуулж буй гадаад гүйцэтгэх захирал нь тодорхой үе шаттайгаар ажилчдынхаа тоог нэн даруй 50 хувиар багасгах бодлогыг хэрэгжүүлээд эхэлсэн аж.

Одоогийн байдлаар эхний 200 хүний асуудал яригдаж байгаа бөгөөд эхнээс нь халагдах тушаалыг нь уншиж эхэлжээ. Энэ мэдээг дуулсан зарим нэг ажилчид нь халагдах тушаалаа сонсохоосоо өмнө өөр ажлын эрэлд мордсон бол зарим  нь гэнэт халагдсаны мөнгө аваад өөрсдөө сайн дураараа ажлаа өгч байгаа гэнэ.

Эдийн засгийн хямралын цохилт хаа хаанаа хүнд байгаа энэ үед ажилчдынхаа тоог цөөлөх биш харин хамтын хүчээр гэсэн уриатайгаар хямралын өөдөөс сөрж байгаа компаниуд цөөнгүй бий.

Гэтэл монголчуудын мөнгийг хэдэн тэрбумаар нь гадагш нь гаргадаг гэх МОБИКОМ корпорацийн гадаад удирдлагууд  ийнхүү ажилчдын нөхцөл байлалд анхаарах бус  харин эсэргээрээ компанийнхаа зардлыг хэмнэх үүднээс ажилчдаа 200, 200-аар нь халж эхлээд байна.

Эх сурвалж: Bolod.mn

У.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих