Автомат тоглоом нэртэй “казино”

1458544001_quiza7646413532013-02-07-10-59www.urlag.mn

“Quiza” /Күйза/ нэрээр хип хоп дуулж явсан Б.Батцэнгэл Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болоод репперийн ажлаасаа хөндийрч, чимээ тасарсан. Тэгвэл сүүлийн үед автомат тоглоом нэртэй “казино”-гийн асуудлаар түүний нэр болон Нийслэлийн соёл урлагийн газар ихэд яригдах болов. Учир нь, автомат тоглоомын төв нэртэй “казино” байгуулах эрхийг Нийслэлийн соёл урлагийн газар олгож, үнэ нь 20 сая төгрөгт хүрч байсан талаар чимээ сонсогдов.

Нийслэлийн соёл урлагийн газар ч үүнийг баталж “Өнгөрсөн наймдугаар сар хүртэл олгож байгаад больсон” гэж мэдэгдсэн. Күйзагийн хувьд Нийслэлийн соёл урлагийн газрын даргаар 2013 оны эхээр томилогдсон бөгөөд тус газар 2015 оны наймдугаар сар хүртэл автомат тоглоомын төв хэмээх “казино”-гийн эрхийг олгож байсан нь яалт ч үгүй “Ноён” Күйзагийн нэр яригдах шалтгаан болж байна.

 

 

 

Монголд үйл ажиллагаа явуулж буй автомат тоглоомын төвүүдэд гаднын казинод байдаг баккарат /Baccarat/ зэрэг тоглоомууд байж л байна. Ийм тоглоомуудад залуус гэлтгүй хүүхэд багачууд, бүр нас тогтсон хүмүүс хүртэл донтож, ажил амьдралаа үрэн таран хийж байна. Хэдийгээр ардчилсан оронд хуулийн хүрээнд хэн юу дуртайгаа хийж болох ч хуулийн цоорхойг ашиглан цөөн хэдэн монголчуудаа шулж, ажил амьдралыг нь “алж”, доройтол руу чирсээр байх уу. Тоглосон хүнийг донтуулах “шидтэй” ийм тоглоомд цөөхөн хэдэн монголчуудаа байг гэхэд цөөн хэдэн залуус маань бүгдээрээ донтчихвол яана.

 

 

 

Түүний ард хэчнээн гэр бүл, хэчнээн балчир үрс, хэчнээн ээжүүд зовж шаналах бол. Казино гэгч зүйл хүнийг хоногийн хоолны мөнгөө аваачиж өгч, хөөрхөн үрсээсээ сүүний мөнгө харамлатал донтуулдаг. Ийм дүр зураг эхнээсээ бий болоод эхэлж. Тиймээс л сүүлийн үед автомат тоглоомын газруудтай холбоотой гомдлууд донтогчдын ар гэрийнхнээс ихээр ирэх болжээ. Автомат тоглоомын төвд нэг удаа тоглоход 30-50 мянган төгрөгөөр карт цэнэглэдэг бөгөөд зарим хүмүүс өдөртөө ийм картыг хэд хэдэн удаа цэнэглээд тоглодог байна.

Заримдаа автомат тоглоомын төвүүд үйлчилгээний цагийн хуваарийг хэтрүүлэн ажиллаж, үүнийх нь улмаас хүмүүс өдөр шөнийг умартан тоглодог байна. Ямартай ч, нийслэлд хотод автомат тоглоомын төв гэх “казино” 10 гаруй байдаг гэдэг ч далд хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, өндөр бооцоогоор тоглодог мөрийтэй тоглоомын газрууд үүнээс ч олон бий гэнэ лээ.

 

 

 

 

Төгс

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих