Э.Агиймаа гоё сайхан болмогцоо эргэж ч харалгүй оджээ

Нэгэн үе хит дуугаараа залуусыг байлдан дагуулж, дурлалын бурхан болсон дуучин Э.Агиймаа тун ч арвин “түүхтэй” бүсгүй. “В” продакшнаар овоглон урлагийн тайзан дээр гарч ирэхээсээ өмнө ямархуу төрхтэй байсныг нь мэдэх хүн цөөнгүй бөгөөд хэрхэн дуучин болсон талаар сөхөөд үзвэл нэлээд сонирхолтой. “В” продакшны захирал, дуучин Д.Болдын найз болох нэгэн залуу караокед дуулж явахдаа анх Э.Агиймаатай учирчээ. Хүний өөдөөс эгцэлж харж чаддаггүй, царай муутай энэ бүсгүйг чамлахааргүй сайн дуучин болох нь гэж итгэсэн мөнөөх залуу шуудхан л Д.Болд руу хөтлөөд явж. “В” продакшныхан ч хоолойных нь чадлыг шалгаж үзмэгцээ өөртөө итгэлгүй явсан Э.Агиймааг аваад Сингапурыг зорьсон гэдэг. Гоо сайхны хагалгаа хийдэг томоохон эмнэлэгт очоод дуучин бүсгүйн царай төрхийг нэлээд шинжиж, барууны ододтой харьцуулахад загвар өмсөгч, жүжигчин Дита Фон Тийзтэй тун ч төстэй харагдсан аж. Тиймээс хамар, нүд, уруул, эрүү, хөх гээд нэлээд олон төрлийн хагалгаа хийлгэснээр Э.Агиймаа мэс заслын ширээн дээр “шинээр мэндэлсэн” гэх. Бүр мөнөөх алдартай од хүүхнээс ч царайлаг болж. Гэвч хэний ч харцыг булаам мөнөөх сайхан бүсгүй нь тэдний итгэлийг даасангүй. Анхны цомгоо гаргасныхаа дараа л нүүр буруулан, чинээлэг эрчүүдтэй наргиж цэнгээд алга болчихно. Аргаа барсан дуучин Д.Болд түүнийг нэлээд хэдэн удаа “Метрополис” шөнийн клубээс авчирч байсан гэдэг юм билээ. Харин одоо “биеэ даана” гэж айлгасан царайлаг дуучин маань нэгэн компанийн захирал залуутай үерхэж байгаа ч шоу цэнгээнээсээ болоод үе үехэн айхтар зодуулдаг гэсэн. Ямар сайндаа л, хайрт залуу нь нэг удаа түүний хамар, шүдийг гэмттэл нь зодчихоод айж гайхсан найзууддаа “Юун сүртэй юм бэ. Бээжинд очоод л янзлуулчихна шүү дээ” гэж ярьсан байхав дээ.

Р.ЕСҮЙ  www.secret.mn


URL:

Сэтгэгдэл бичих