Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол Улсын иргэн, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн билээ.

Владимир Александрович Жанибеков хөлгийн ахмадаар, харин Жүгдэрдэмидийн Гүррагчаа туслах сансрын нисэгчээр нисссэн нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, Азийн хоёр дахь сансрын нисгэгч хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн.

1978 оноос тэрбээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд Союз хөлгийн нисгэгчээр М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж байв.

Тэд сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм. Тиймээс энэхүү тэмдэглэлт ойг жил бүр ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ.

Б.Туул

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих