Төгрөгнөөс илүү өртөгтэй боолт буюу Н.Золжаргалын мөнгө угаалт

1fs2d1f2d

Гайхмаар хачирхмаар зүйл Монголд л болдог болоод удлаа. Тендер, сонгон шалгаруулалт, бараа худалдан авалт гээд улсын төсвөөс мөнгө гарах үед ёстой л толгойд багтамгүй, мөрөөдөөд ч олдомгүй зардал мөнгө харагдах юм.

Монгол Улсын эдийн засаг, гадаад валютыг барьж байх учиртай Монголбанк өнөөдөр чухам юу хийгээд байна гэсэн асуултууд ар араасаа хөвөрсөөр л байна. Өнгөрсөн хугацаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал монгол төгрөгний ханшийн бодлого болоод ам.долларын ханшид зохицуулалт хийж чадаж байна уу. Сүүлийн 2 жил бүр цаашилбал он гарсаар ам.долларын ханш улам л чангарч 2000 хол гараад байгаа.

Гэтэл ам.долларын ханшийг хазаарлах ажлыг хийгээд байна уу эсвэл эдийн засаг нь сөхөрсөн Монголын төсвөөс хумсалж өөрийн сангаа баяжуулах гээд байна уу. Ингэж хардахын учир 2016 он гарсаар захиран зарцуулах мөнгөн дүнгээр 49’974’000 төгрөгийг зөвхөн мөнгөний боолтод зарцуулахаар төсөвлөжээ. Мөн түүнчлэн Судалгааны ажил гүйцэтгэлд 25’800’000 төгрөг, эмчилгээний багц үзлэг, шинжилгээ хийлгэх 56’645’050 төгрөгийг зарцуулна гэжээ.

1fsd2f1sd2

За энэ судалгааны ажил нь ч яахав эдийн засгийн судалгаа гээд их хэмжээний зардал гаргасан гэж бодоё. Гэвч тэглээ гээд сэргэж байгаа эдийн засаг тэнгэрт гарсан ам.долларын ханш буурахгүй л байна.

Харин хамгийн хачирхмаар нь мөнгөнөөсөө үнэтэй боолтны цаас-аар гангарсан “Монгол төгрөг”-ний үнэ цэнэ улам унаж байгааг чухам юу гэж тайлбарлах вэ. Жишээ нь: 10’000 төгрөгийг нэг боодол болгоход 1’000’000 төгрөг болно гэж үзэхэд түүнийг бооход хэрэглэх нэг нарийн туузан цаас хичнээн их үнэтэй юм бэ гэж халагламаар… Монголбанкны ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилсэн эрхэм Н.Золжаргал Монголын эдийн засгийг аврах гээд байна уу. Эсвэл АЛАХ ГЭЭД БАЙНА УУ.

Эх сурвалж www.bolod.mn

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих