Нөхрөө араар нь олон жил тавьсан хүүхний дуулиант паянгаас
Нөхрөө apaap нь сурамгай нь аргагүй тавьдаг, бөгс өндийхийг нь анддаггүй хүүхнүүд цөөнгүй байдаг. Миний нэгэн танил залуугийн эхнэр ийм хүүхэн болоод хэдэн жилийн нүүр үзэж буй гэнэ.
Ийм хүүхнүүд бусдын нүдэн дээр нөхөртөө жигтэйхэн үнэнч царайлна. Таалагдсан эртэйгээ хаана ч энгэр зөрүүлэхээс буцахгүй. Танил маань эхнэрийнхээ тухай ийн хуучилж билээ.
– Би эхнэрийнхээ хормой султай болсоныг мэдсэн ч, ухаангүй хайртай болохоор салж чаддаггүй юм. Сексийн хувьд бид хоёр жинхэнэ тохирсон хосууд. Хэн хэнээсээ сайхан таашаал авдаг. Тэгсэн хэрнээ нэгийнхээ бөгс өндийхийг андахгүй, өөр харчууд, хүүхнийг сонирхоно. Бид хоёр гурван хүүхэдтэй, тэдэндээ хайртай, дээр нь амьдрал маань боломжийн болохоор салах тухай боддоггүй. Өөр хүнтэй явалдаж байгаад нэгэндээ баригдах юм бол жаахан хэрүүл хийж байгаад орхичихно. Гэхдээ эхнэр маань надаас илүү сүүлдэг. Эр хүн болгонтой сээтэгнээд байхгүй ч, таалагдсан эртэйгээ хаана ч энгэр зөрүүлэхээс буцахгүй. Түүний надад баригдсан хэд хэдэн тохиолдлоос яръя.
Миний хувьд жаахан архинд дуртай. Үүнээсээ болж тасарч унаад эхнэрээ өөр эрийн өвөрт алдсан нь цөөнгүй. Яахав, намайг архинд дуртай болохоор согтоож унагаад эхнэрийг минь эдэлчихсэн байгаа юм. Батаа бол миний хар багын найз. Бид хоёр гучаад жил үерхэж байна. Би түүнийг эхнэртэй минь арав гаруй жил сүүлэрч явааг мэдээгүй байсан. Намайг хөдөө гадаа явсан хойгуур тэд зочид буудалд очиж цэнгэдэг байсан юм билээ.
Нэгэн орой намайг гэртээ халамцуухан сууж байхад Батаа маань “Наймаа амжилттай болсон” гэсээр бөөн мөнгөтэй ороод ирлээ. Хүүхдүүд маань хадамынх руу хонуутаар яваад эхнэр бид хоёр гэртээ байсан юм. Би өнөө шөнө эхнэртэйгээ нэг сайхан сексдэж хоноё гэж бодож суутал Батаа орж ирсэн юм. Түүний наймааг тэмдэглэж архидлаа. Би согтоод унажээ. Шөнө дунд ам цангаж сэрлээ. Эр эм хоёр учиргүй уухилан сексдээд байх юм. Би хаана хэнийд тасраад уначихсан юм бол гэж эхлээд гайхлаа. Дууг нь сонсоод байсан чинь эхнэрийн маань тачаадан гийнах дуу мөн байна. Тэгмэгц уур дүрсхийгээд явчихлаа. Өндийгөөд эргэн тойрноо харвал гэр маань мөн байна. Манай гэрт эхнэртэй минь хэн сексдэж намайг доромжилдог билээ гэж бодоод сэмхэн босож гэрлээ асаавал өө хөөрхий, хар багын найз Батаа маань эхнэртэй минь ид сексдэж байна. Гэрэл цэлсхийтэл асмагц өнөө хоёр ч орноос ухасхийн өндийж, хам хум хувцас хунараа янзалж байна. Би ширээн дээр байсан хутгыг шүүрч аваад тэдэн рүү дайрлаа. Батаа надаас хамаагүй том биетэй болохоор намайг ганцхан цохиж унагаад миний дээр сандайлаад суучихлаа. Тэгсэнээ бөөн юм тоочиж байна.
– За найз минь, би эхнэртэй чинь арав гаруй жил нууцаар явалдаж байна. Чи юу ч мэддэггүй. Гэхдээ эхнэр чинь чамаас хэзээ ч салахгүй гэдэг юм шүү. Би ч эхнэр хүүхдээсээ салахгүй. Одоо чинь нууц амраггүй хүн гэж бараг байхгүй болсон шүү дээ. Чи бид хоёрыг ойлгоорой. Чи ч гэсэн нууц амрагтай болж болно шүү дээ.
Бид хоёрын явдагийг мэдлээ гээд чи эхнэр хүүхдээсээ салж болохгүй. Бид хоёр бусад нууц амрагууд шиг байнга уулзаад байдаггүй юм. Сая л чамд гэнэ алдаж баригдлаа. Би та хоёрын амьдралыг бусниулахгүй. Чи ч гэсэн манай эхнэртэй сүүлэрч болно шүү дээ гэж ирээд намайг ёстой зад панаалдаж байна. Би Батаагийн доор тэлчигнэн хэвтэж байхдаа эхнэрээсээ “Энэ үнэн үү” гэж асуухад эхнэр дуугүй л толгой дохисон. Батаа бид хоёр эр хүн шиг ярихаар болж тэр дороо шөнийн дэлгүүрээс баахан архи пиво авчран өглөө болтол архидан эвлэрсэнээр би тэр хоёрын нууц амраг байхыг бараг хүлээн зөвшөөрч билээ. Эхэндээ очиж очиж миний хар багын найзын нууц амраг болоод байхдаа яахав гэж эхнэртээ голдоо ортол гомддог байснаа, ийм олон жил явалдсан энэ хоёрыг одоо яалтай билээ, энэ хугацаанд эхнэр маань салаад явбал явах л байсан, намайг, хүүхдүүдээ бодоод л салсангүй гэж бодоод нөгөө талаар эхнэрээ өрөвдөж, улам бүр хайрлаж байлаа. Багын найз, эхнэр хоёрынхоо явдагийг олон жилийн дараа ингэж олж мэдчихээд эхний үед надад их хэцүү байв. Би эрүүлдээ эхнэртээ олон юм яриад байхгүй, согтсон үедээ жаахан үглэнэ, харин зодож нүдээд байхгүй. Эхнэр маань “Би Батаатай уулзахаа больсон” гэдэг байсан ч би тэдэнд итгэхгүй. Үнэхээр ч эхнэр маань Батаатай уулзалгүй хоёр жил болоод дахиад л нууцаар уулзаад эхэлснийг бодоход түүнд үнэхээр таалагдсан бололтой. Би эхнэрээсээ салаад хэдэн сар амьтан ах дүүсийнхээр амьдарч үзсэн. Ёстой амбан явахгүй юм билээ. Энэ хэдэн сард ёстой хог дээр гарсан. Эхнэр маань өерее миний хойноос гүйж байж бид хоёр дахин нийлж, би арай өөрөөр амьдрах болсон. Эхнэр, Батаа хоёр нууцаар уулздаг нь одоо ч хэвээр. Харин би үүгээр нь шантаажилж Батаагаас хүссэн үедээ архи авч уудаг болсон доо. /Хөгжилтэй инээв/
Гэхдээ би өдөр болгон уулзаад байхгүй. Сардаа 1-2 удаа уулзахад л бараггүй архи авч өгөн нүглээ наминчилдаг юм. Эхнэр, Батаа, бид гурвын энэ ариун бус явдлыг тун цөөхан хүн мэддэг. Бүр Батаагийн эхнэр нь хүртэл мэддэггүй гээд бод. Намайг хэд хоног хөдөө гадаа явсан хойгуур тэр хоёр ёстой шавайгаа ханатал жаргадаг гэсэн. Сүүлдээ би үүнийг нь ч тоохоо больсон. Миний нүдэн дээр л болоогүй бол болоо биз дээ.
Эхнэр маань ганц Батаатай ч явалдаагүй. Миний хуурай ах шахуу Зоригоо гэдэг ахимаг насны эртэй баахан явалдсан байгаа юм. Бас л надад баригдсан. Гэхдээ тэр Зоригоо ах баян хүн, манай амьдралд хааяа мөнгө төгрөгөөр тусалдаг болохоор би түүнд эхнэрээ харамлаж чаддаггүй юм. Миний сэтгэл зүйн байдлыг ч Зоригоо ах овжин ашгиладаг. Намайг гэрт согтож уначихаад эхнэрийг маань хаа нэг газар луу дагуулж яван эдэлчихээд, орой хоёулаа хамт хүрээд ирнэ.
Заримдаа Зоригоо ах манайд хононо. Би ч эхнэрээ харамлах мэт шөнө бас хэд хэдэн удаа ноолоод авна. Ийм амьдрал гэж байх уу, та минь. Байдаг л юм байна. Сүүлдээ эхнэрийгээ нас нь ахих тусам хормой султай болох вий гэж санаа зовдог болсон шүү. Ер нь ганц миний эхнэр ч ийм биш шүү дээ. Гуч дөч гарсан хүүхнүүд таалагдсан эртэйгээ энгэр зөрүүлхээс буцдаггүйг бид бүгд л мэдэж байгаа. Эрчүүд бид ч бас хүний эхнэр лүү нүд унаган сээтэгнэдэг биз дээ. Миний мэдэхийн эхнэр маань арваад эрчүүдтэй хормойн явдал үүсгэсэн байгаа юм. Та намайг эхнэрээ муулж байна гэж гайхаж байгаа байх. Муулсан юм байхгүй. Манай эхнэр шиг хүүхнүүд Монголд улам бүр олширч байна. Яахав, нэг талаас эрх чөлөөгөө эдэлж яваа нь тэр юм байгаа биз. Нөгөө талаас гэр бүлээ, амьдралаа битгий бусниулаасай гэж хүүхнүүдээс хүсэх байна. Би эхнэрийнхээ хормойн явдлуудыг олж мэдсэн ч, хэрүүл уруул дэгдээж салж сарнихгүй байгааг бодоход нэг талаас хоёулаа дөжирсөн толгой болчихсон бололтой. /Инээв/ Танил залуу маань ингэж яриад санаа алдаж билээ.
Би түүний эхнэрийг танина. Ийм хормойн явдал үүсгээд байхааргүй аятайхан ч, ажилтай ч хүүхэн билээ. Тийм хүүхнийг ийм гэдгийг сонсоод их гайхсан шүү. Нөхөр нь надтай нэг шил архины бөглөө мултлангаа энэ бүхнийг чин сэтгэлээсээ ярьсан болохоор итгэхгүй байхын аргагүй юм даа. Гэхдээ эхнэр хүүхдээ сэтгэл дотроо хайрлаж, өнөөг хүртэл амьдралаа бусниулаагүй энэ эрийг хүндлүүштэй санагдав.
/s.. mn/
URL: