Цэвэрлэх байгууламжид нөхцөлийн үнэлгээ хийнэ

Төв цэвэрлэх байгууламжийн ажилчдын нөхцөл байдлын асуудлыг GoGo.мн сайт цуврал сурвалжлагаараа хөндөж буй билээ. Түүний дагуу Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өнгөрсөн баасан гаригт Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр тус газрын хамгийн хүнд нөхцөл гэгдэх түүхий үлдэц шахах станц, хот, үйлдвэрүүдээс нийлүүлэх нэгдүгээр дамжлага болох “сараалж”, дуу чимээ ихтэй Агааржуулах станц зэрэгтэй танилцаж ажилчдын дуу хоолойг сонслоо.

Мөн цэвэрлэх байгууламжид ажиллаж буй ажилчдын нөхцөл байдалд анхаарч, нөхцөлийн үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулах болсныг мэдэгдлээ. Нөхцөлийн үнэлгээ хийж тодорхойлсноор цэвэрлэх байгууламжийн ажилчдын нөхцөлийг хортойд шилжүүлэх боломжтой болох аж. Ингэснээр тэндхийн ажилчид таван жилийн өмнө тэтгэвэртээ гарах боломж бүрдэх юм. Мөн удаан хугацааны турш гацчихаад байсан хүнд нөхцөлийн нэмэгдэл 120 төгрөгийг 1000 төгрөг болгох асуудалд анхаарал хандуулан ажиллахаа Хөдөлмөрийн сайд мэдэгдэв. Ажлын хэсэг дөрөвдүгээр сарын 15 гэхэд нөхцөлийн үнэлгээ хийх бөгөөд нөхцөлийг өөрчлөх тушаалыг Нийгмийн хамгааллын сайдтай хамтран гаргах юм байна.
Төв цэвэрлэх байгууламжийн агаар, хөрс зэрэг ажлын орчин нь байх ёстой хэмжээнээс 300 дахин их бохирдолтой бөгөөд энд ажиллаж буй хүмүүс гурван жилийн дотор мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвдөх магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Мэргэжлийн байгууллагын тог тоосноор Төв цэвэрлэх байгууламжид ний лүүлж буй уснаас есөн төрлийн хүнд метал илэрдэг. Хүнд металийн хордлогын үр дагавар хүний биед шууд илрэхгүй ч хожим бие эрхтнийг нь гэмтээж өвчлүүлдэг байна.М.Энх


URL:

Сэтгэгдэл бичих