Өнөөдөр бидэнд Пак Жөнхый шиг удирдагч хэрэгтэй байна

- БНСУ-ын Ерөнхийлөгч ПАК ЖӨНХЫЙ :

“Хойч үе маань одоогийн бидний үеийнхнээс улс үндэстнийхээ төлөө юу хийв ээ гэж асуух юм бол ” Эх орноо орчин үеийн улс болгохоор эцэж цуцахаа мэдэхгүй хөдөлмөрлөсөн” гэж бахархал дүүрэн хэлье – гэсэн нь түүхэнд үлджээ.

1961 онд Түүнийг цэргийн эргэлтээр засгийн газрын эрх мэдлийг авахад БНСУ- АНУ-ын цэргийн ангийг байршуулсаны төлбөр болох 300 сая доллараар амьдардаг улс байсан бол.

Төрийн эргэлтийн хийж гарсаны дараа Америкууд хөрөнгө мөнгө оруулахаа больсон гэдэг. Пак Жөнхый нь Германаас өөрийн биеэр очиж өвдөг сөгдөн байж мөнгө гуйж байсан гэж ард түмэн нь дурсан ярилцдаг.Тэгээд Германд гэрээгээр ажиллаж байсан Солонгос иргэдийнхээ цалинг барьцаалан, зээл аваад хамгийн түрүүнд зам харилцаагаа хөгжүүлэх хэрэгтэй гээд хурдны зам тавьж эхлэсэн дараа нь1968 онд Поханы / POSCO / гангийн үйлдвэрийг япончуудтай хамтарч барьж чадсан байгаан тухайн үед энэ улс гангийн үйлдвэр барих нь битгий хэл шавар тагзнаасаа салаагүй улс байсан ч хатуу зорилго тавин 71 онд эхний зуухыг ашиглалтанд өгч гангийн хайлш гаргаж авсан нь ард түмэнд маш их сэтгэл санааны урам өгсөн. 1978-79 онд 4 дэх зуухыг ашиглалтанд оруулжээ. Одоо энэ улс дэлхийд гангийн зах зээлд эхний 5 д ордог.БНСУ-нь коксжих нүүрс төмөрийн хүдэр юу ч байхгүй зөвхөн гаднаас аваад гадагшаа зардаг аж.

1979 онд Пак Жөнхый Ерөнхийлөгч бусдын гарт алагдах үед БНСУ 14.7 тэрбум ам.долларын экспорт хийдэг хүчирхэг улс ба дэлхийд хөгжлийн хурдаараа гайхагдсан азийн дөрвөн бар улсын нэг болсон байдаг.

БНСУ-түүнийг нас эцэслэсний дараа түүний хөрөнгийг шалгахад өөртөө хураасан нэг ч хөрөнгө мөнгө байгаагүйг мэдсэн ард түмэн нь хайрлан хүндэтгэсэн гэдэг.

Эх орныхоо төлөө өөрийн болоод эхнэрийнхээ халуун амийг алдсан байдаг.

Өнөөдөр Бүгд найрамдах Солонгос Улс гадаадаас гэрээний ажиллах хүчин авдаг, дэлхийн буурай хөгжилтэй улсуудад санхүүгийн туслалцаа олгодог донор улс ба Солонгос кино урлаг, дуу хөгжим, хүний хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх гүрэн болжээ.

” МОНГОЛЧУУД ” – цахим түүх


URL:

Сэтгэгдэл бичих