Эрдэнэт Үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн ҮЭ ялалт байгуулж мэдэгдэл гаргалаа

МЭДЭГДЭЛ2016-03-11

Эрдэнэт Үйлдвэрийн Хүдрийн ил уурхайн ҮЭ ялалт байгуулж мэдэгдэл гаргалааЭрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хүдрийн Ил Уурхайн ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр миний бие уурхайчдын эрх ашгийн төлөө цалин хөлсийг нэмэгдүүлэх үндэслэл тооцоог гаргаж, үйлдвэрийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилгоор шилэн дансны хуулийг биелүүлэх шаардлага тавьсан.Энэхүү шаардлагыг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2015 оны 12 сарын 09-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2 /111.2.Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. / дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоож, нэр төрийг сэргээх гомдол гаргасан. Гомдолыг Орхон аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч шалгаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Дахин аймгийн прокурорт гомдол гаргасан. Орхон аймгийн хяналтын прокурор, Дээд шатны прокурор, ХИУ-н ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр нь хувь хүний нэр төр, алдар хүндэд халдаж гүтгэсэн үндэслэл тогтоогдохгүй, Эрдэнэт үйлдвэр ХХК-ний нэр төрд халдсан гэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг объектын шинж агуулагдаагүй тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсугай гэж шийдвэрлэсэн. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн нь намайг үндэслэлгүйгээр хууль хүчний байгууллагаар шалгуулж сэтгэл санааны болон санхүүгийн дарамт учруулсан.

Энэхүү үйл ажиллагаа нь ажилчид ҮЭ-ийн байгууллагаараа дамжуулан үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хууль биелүүлэхийг шаардах эрхийг хязгаарлахыг оролдсон, эрх мэдэлдээ ташаарсан, айлган сүрдүүлсэн, жудаггүй, ёс зүйгүй маш бүдүүлэг үйлдэл боллоо. Мөн ҮЭ-ийн Холбооны дарга Н.Батбаатар нь ажил олгогчыг дэмжин ХИУ-н ҮЭ- ийн Хорооны дарга П.Баттөрийг уурхайчдыг төлөөлөн хамтын гэрээг шинэчлэн байгуулах комиссийн гишүүн болон ҮЭ-ийн Холбооны тэргүүлэгчээс хасаж дарамтлав. ҮЭ-ийн Холбооны дарга хэний мөнгөөр цалинжаад хэний төлөө ямар үйл ажиллагаа явуулаад байгааг ажилчид та бүхэн өөрийн гэсэн дүгнэлтээ өгөх бизээ. Гэсэнч энэ бол Баттөр миний ялалт биш баялгийг бүтээгч уурхайчид та бүхэн шудрага үнэний төлөөх тэмцэлдээ байгуулсан хамтын ялалт юм.

Шударга үнэн яллаа. Уурхайчид та бүхэндээ баяр хүргэе.

Уурхайчид бид нэр төрөө сэргээлгэх, учирсан хохирлоо барагдуулахаар хуулийн байгууллагад хандах, цалин хөлсөө нэмэгдүүлэх, хууль биелүүлэхийг шаардах эрх нээлттэй үлдсэн.

ҮЭ-ийн Хорооны дарга П.Баттөр


URL:

Сэтгэгдэл бичих