Өрх толгойлсон, эцэг эхийг дэмжих төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Энэ хуралдаанаар хэд хэдэн анхаарал татах хуулийн төслийг хэлэлцэн санал өгөхөөр төлөвлөжээ. Үүний нэг нь Д.Оюунхорол нарын гишүүдийн санаачлан боловсруулсан Өрх толгойлсон ганц бие эх, эцэгт үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл юм. Монгол Улсад 80 гаруй мянган өрх толгойлсон эхчүүд байгаа нь нийт өрхийн 10 орчим хувийг эзэлдэг аж. Эднээс 18 хүртэлх насны хүүхэдтэй 40433 ээж байгаа бол 7971 аав байна. Тэдний 80 гаруй хувь нь тав хүртэлх насны хүүхэдтэй. Бага насны хүүхэдтэй ганц бие хүмүүст хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон орлого нь гэр бүлийн хэрэгцээнд хүрэлцдэггүй нь хүүхдээ эрүүл өсгөн бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад бэрхшээл учруулдаг гэж үздэг байна. Иймээс өрх толгойлсон ганц бие ээж, аавуудын амьжиргааг дэмжиж, ядууралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор энэхүү төслийг санаачилжээ.М.Өлзий
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ төр юм хийж байгаа дүр их эсгэх юм даа, дандаа хүмүүсээа татвараар дарлана, түүнээс болж юмны үнэ нэмэгдлээ.