“Монголбанк”-ныхан болиоч дээ…
Монголбанкны хэрээс хэтэрсэн хангамжийн талаарх ээлжит мэдээлэл ил болжээ. Тодруулбал, тус банкны ажилтнууд 56 сая төгрөгөөр шинжилгээ, эмчилгээ хийлгэдэг, мөн мөнгө бүслэгч цаасыг л гэхэд 49 сая төгрөгөөр худалдан авдаг зэрэгээ шилэн дансандаа байршуулсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлээд буй юм.
Урьд нь Монгол банкныхан урамшуулал цалин, тэтгэвэрт гарах урамшуулал нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан гэгдэж хэдэн жилийн өмнө нэлээд хэл аманд өртөж байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Уянга Монголбанкнаас буцалтгүй тусламж хэлбэрээр олгосон их хэмжээний мөнгөний тоог, баримттай нь дэлгэж, тус банкны тэргүүн дэд Ерөнхийлөгч асан Б.Жавхлан УИХ-ын чуулганы хуралдаанд эвгүй байдалд орж байсан удаатай.
Мөн тус банкны төлбөр, тооцоо бүртгэлийн газрын захирал М.Амгаланг тэтгэвэрт гарахад нь их хэмжээний мөнгөн урамшуулал олгосон тухай мэдээлэл ч одоогоос жил гаруйн өмнө гарч байв.
Ажилтнууд нь энэ мэтчилэн асуудалд орооцолдоод буй нь тэдний мөнгөөр хэрхэн туйлдагийг илтгэж байгаа мэт…
“Монголбанк”-ныхан минь одоо болиоч дээ…
П.Баатар
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
золжаргал монгол орныг өрөнд оруулсан муу хужаа мэдлэггүй мөртлөө их дэмий мэдэмхийрдэг одоо жинхэнээсээ болих хэрэгтэй,