Ирэх бямба гарагт цаг урагшилна
Өдөр уртсаж байгаатай холбогдуулан нарны гэрлийг ашиглаж ажлаа амжуулах, цахилгааны хэмнэлт гаргах зорилгоор цагийг нэг цагаар урагшлуулдаг.
Тодруулбал, Ирэх бямба гарагт Монгол орон даяар цаг урагшлах юм. Цагийн тохиргоог Стандартчилал хэмжил зүйн газрын цаг давтамжийн эталоны лабораториос хийх юм байна. Тэгэхээр бид энэ сарын 26-наас эхлэн урьдынхаасаа нэг цагийн өмнө босож, цагийн өмнө ажилдаа очиж, мөн цагийн өмнө ажлаасаа тарах болж байна. Хэмнэл ийн өөрчлөгдөх боловч цагийн хэмжүүр бол яг одоогийнхтой адил байна гэсэн үг.
Энэ чинь тэгээд цагийн зүүгээ хааш нь болгох юм бэ гэж эргэлзэж байгаа бол та энэ удаад цагаа нэг цагаар урагшлуулан 02.00 цагт 03.00 цаг болгон өөрчлөх юм байна. Цагийн тооллыг урагшлуулж байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломж олгоно хэмээн Засгийн газар үзсэн аж.
Т.Гэрэл
URL: