Хулгайн хэргээ хүлээхгүй байсан Монгол иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Хехуа дүүргийн цагдаагийн газар Монгол улсын иргэн, 36-н настай эрэгтэй А-д эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай өнөөдөр мэдээлэлжээ.
Монгол улсын иргэн А нь тус улсад аялал жуулчлалын визээр ирээд байхдаа өнгөрсөн 13-ны өдөр, Түнгдэмүн дүүрэг дэх Гуангжанг бөөний худалдааны төв дээр очиж тус захаар үйлчлүүлж байсан Солонгос улсын иргэн, эмэгтэй Ким-ийн гар утсыг гадуур хувцасны халааснаас нь 600-н мянган воноор үнэлэгдэх “IPHONE 6″ гар утсыг хулгайлсан хэрэг үйлджээ.
Монгол залуу А нь утас хулгайлсан даруй түүнийг өөрийнхөө утас мэт харуулахаар гартаа барин утсаар ярьж байгаа дүр эсгэсэн ч Солонгос эмэгтэй утсаа танин нэхсэн байна. Гэвч Монгол залуу уг эмэгтэйг гараараа түлхэн ”Энэ миний утас” хэмээн мэдэгдэж зугатаахыг завдсан ч тэнд байсан олон иргэд хамтран түүнийг саатуулж цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн ажээ.
Монгол улсын иргэн А-гийн утас хулгайлсан үйлдэл нь зах дээр байрлуулсан нууц камер, тэнд ажиллаж, зрчиж байсан олон тооны иргэдийн мэдүүлгээр батлагдсан ч тэрээр хэргээ хүлээхгүй байсан тул түүнд эдүгээ эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна.
URL: