Маргааш нэг цагийн турш гэрлээ унтраана
Маргааш буюу гуравдугаар сарын 19-ний 20.30-21.30 цагийн хооронд гэрэл, цахилгаан хэрэгслээ унтраахыг уриалдаг “Эх дэлхийн цаг” тохионо.
“Эх дэлхийн цаг” нь эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулж байна гэсэн утгыг илэрхийлдэг хөдөлгөөн юм.
Анх 2008 онд Австралид өрнөсөн “Эх дэлхийн цаг” аянд зургаан тивийн 36 сая гаруй хүн биечлэн оролцсон бөгөөд жил ирэх тусам хүрээгээ тэлж олны анхаарлын төвд зүй ёсоор орсоор байна. Түүнчлэн сэтгэл зүрхээрээ энэ арга хэмжээг дэмжсэн хүний тоо 60 сая хол давжээ.
URL: