Дээд шүүх ХҮН-ын даргын асуудлыг шийдвэрлэхээс татгалзжээ

ХҮН-ын бужигнаан улс төрийн хүрээний онцлох сэдвүүдийн нэг  болоод байгаа. Байгуулагдаад удаагүй тус нам халаа сэлгээ явагдсаны улмаас хагаран бутарч, улмаар хоёр даргатай болж, хэн нь дарга байхын төлөөх хэрүүл тэмцэл эцэс төгсгөлгүй болохгүй үргэлжилсээр байгаа. Тиймээс шинэ дарга хэн байх асуудлаа Дээд шүүхээр шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байгаа юм.

Тэгвэл өнөөдөр Дээд шүүх уг асуудлыг хэлэлцэхээд хүсэлтийг нь хангах боломжгүй гэсэн хариу өгсөн байна. Өөрөөр хэлбэл нам дахь дотоод асуудлаа шийдвэрлэ гэжээ.

ХҮН-ын даргаар С.Ганбаатар, Б.Найдалаа нар тус тусын гишүүдээс дэмжигдэн сонгогдож, тамга тэмдгээ булаацалдаад байгаа. ХҮН-ын тамга Б.Найдалаа болон тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржхандад нарын хүмүүст бий. Тэр цагаас хойш ХҮН хоёр даргатай болж хувираад байсан. Харин уг асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэх байх гэсэн хүлээлт байсан ч Дээд шүүх ийнхүү шийдвэр гаргахаас татгалзжээ.

Г.Лхагваа


URL:

Нэр: Anonymous Огноо: 18 March 2016

Тэр Найдалаа, Доржханд гэгчийг олон жилийн өмнөөс мэднэ. Ёстой хүний адаг шаарууд шдээ. Иймэрхүү новшуудыг ХҮН-ээс зайлуулдаг чинь харин Хиншүүгийн гавъяа шүү.

Нэр: ДЭЭД ШҮҮХЭД ХҮСЭЛТ. Огноо: 19 March 2016

СОНГУУЛЬ ӨНГӨРТӨЛ ХҮН НАМЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЛГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ. БУЗАРУУДААР ДҮҮРЧЛЭЭ.

Сэтгэгдэл бичих