Орон нутгийн замд осол гарч гурван хүүхэд газар дээрээ нас баржээ
Өвөрхангай аймгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд болох гэж байгаа аж. Тэрхүү тэмцээнд оролцохоор Улаанбаатар хотоос зургаан хүүхэд автомашинаар гарчээ. Гэвч харамсалтай нь тэд замдаа осолдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар автомашиных нь дугуй буудаж хагарсан учраас осолд орсон байна. Ослын улмаас гурван хүүхэд нь газар дээрээ нас барж, гурван хүүхэд хүнд бэртэл авчээ. Бэртэл авсан хүүхүүд яг одоо Өвөрхангай аймгийн эмнэлэгт эмчлүүлж буй өгөөд нэг хүүхдийнх нь биеийн байдал маш хүнд байгаа гэнэ.Б.Цэцэг
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Ээ хөөрхий дөө эцэг эхчүүд минь бид одоо ухаантай л баймаар байна хүүхдүүдээ дандаа дэмий юманд явуулдгаа болий. Хүмүүс үнэхээр хариуцлага алга