“Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-Амгалан түрээслэгчээсээ их хэмжээний мөнгө залилан авчээ
НИТХ-ын тэргүүлэгч, “Мишээл Экспо” төвийн захирал Б.Энх-Амгалан нь Монголын томоохон бизнесмэнүүдийн нэг. Тэрбээр өөрийн хариуцан эзэмшдэг худалдааны төвийнхөө түрээслэгчдийг залилсан хэргээр саяхан Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-Амгалан түрээслэгчээсээ дансаар их хэмжээний мөнгө залилан аваад бусад этгээдийг авсан болгож хөлдөө чирсэн аж. Иймд их хэмжээний мөнгөөр хохирсон “Мишээл экспо” төвийн түрээслэгчид нэгдэн Б.Энх-Амгалантай холбоотой материал болон нэгдсэн гарын үсэг цуглуулж хууль хяналтын байгууллагад хандсан байна.
Б.Энх-Амгаланд НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдохын тулд бусдыг залилан, дарамтлах замаар мөнгө авсан гэж сэжиглэн эрүү үүсгэжээ.
У.САЙХАН
URL: