Х.Бээжинг бусдын биед гэмтэл учруулсан гэж буруутгажээ

“Дэлхийн ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бээжинг цагдан хорьжээ. Тодруулбал, өнгөрсөн лхагва гаригт17.00 цагийн үед вокзалын орчим автозамын хөдөлгөөнд оролцож явахад нь цагдаагын ажилчид баривчилж, хорих461 дүгээр ангид саатуулсан байна. Энэ талаар “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан“Сар гаруйн өмнө Х.Бээжин автомашинтай явж байх үедээ өөр автомашинтай мөргөлдөж, замын цагдаагийнхан түүнийг буруугүй гэдгийг тогтоогоод явсан байдаг. Гэтэл түүний дараа тус мөргөлдсөн автомашины эзэн нь намайг хутгалсан гэж худал мэдэгдсэнээс Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар бусдын биед мэс хэрэглэн гэмтэл учруулсан гэх зүйл ангиар цагдан, хориод байна. Х.Бээжин цагдаа хүчний байгууллага луйварчны ам хэлээр орж, газар нутгынхаа төлөө явж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд садаа болж байгаа талаар хэвлэлийн хурал хийснээс хоёр хоногийн дараа баривчиллаа. Мөн түүнийг баривчлах үйл ажиллагаатай давхцуулан Босоо хөх Монгол Шинжээравдан гэх миний фэйсбүүк хуудсыг хаасан” гэв.М.Энх


URL:

Сэтгэгдэл бичих