Р.Амаржаргал гишүүн ерөнхий сайдад асуулга тавьжээ

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өчигдөр Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавьжээ.

Тэрбээр Монгол Улсын Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр гаргахаар төлөвлөж буй үнэт цаастай холбоотой асуудалд хариулт авахыг хүсэж байгаа аж.

Улмаар асуулгадаа “Засгийн газрын үнэт цаасны суурь хүү олон улсын зах зээлд тогтож амжаагүй байна. Ийм үед дөнгөж байгуулсан Хөгжлийн банкнаас хаалттай хэлбэрээр өөрсдөө бонд гаргах нь зохистой юу. Дэлхий дээр Засгийн газрын бондоос өмнө үнэт цаас гаргаж жишиг хүү тогтоож байсан Хөгжлийн банкуудын туршлага бий юү. Хөгжлийн банкнаас санхүүжүүлэхээр төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд ямар шалгуур, шаардлага тавьж байгаа юм бэ” зэрэг асуудлыг онцолсон байна.

Мөн Засгийн газраас гаргасан баталгаа, Хөгжлийн банкны арилжих бондын төлбөрт богино болон дунд хугацаанд төсвөөс хөрөнгө шаардагдах эсэх, хэрэв төсвөөс гаргахаар тооцсон бол төсвийн төсөлд хэдэн төгрөг тусгасан гэдэгт хариулт авахыг хүсчээ.


URL:

Сэтгэгдэл бичих