Хариуцлагагүй “M Ойл” ШТС олон хүнийг шатаах дөхлөө
Чанарыг түгээнэ уриатай “M Ойл” шатгуун түгээх станц нь саяхан ажлын хариуцлагаа алдан хэдэн арван хүний амь амьдрал болоод эд хөрөнгийн асар том хохирол учруулах шахлаа. Учир нь юу вэ? гэвэл “Гэмтлийн эмнэлэг”-ийн ард байрлах “М Ойл”-ын шатахуун түгээх станцад үйл ажиллагааны горим алдагдсаны улмаас их хэмжээний шатахуун асгарсан байна. Тодруулбал, тус ШТС-ын газрын доор байрлуулсан дизелийн саванд шатахуун хийхдээ бага хэмжээгээр асгаруулсанаас болж тухайн газрын ойр орчим нь шатах аюулд хүрэх дөхлөө. Азаар цаг алдалгүй “Нийслэлийн онцгой байдал”-ын аврах тусгай 18-р ангийн алба хаагчид ирснээр асгарсан шатахууныг саармагжуулах ажиллагааг яг одоо хийж байна.
Эх сурвалж: FACT.mn
URL: