ТОСК-ийн захирал удахгүй ажлаа хүлээлгэн өгнө
Төрийн орон сууцны корпораци /ТОСК/-ийн захирал А.Гантулга ажлаа өгөхөөр болжээ. Тэрбээр ТОСК-ийн захирлаар ажиллаж байх хугацаандаа чамгүй олон ажил амжуулсан нэгэн бөгөөд Ипотекийн зээлийн найман хувийг эхлүүлж, хямд үнэтэй орон сууцны эхлэл болгон “Буянт-Ухаа 1,2” хороолол барьсаны дээр Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байгаа. Харин дарга А.Гантулга тун удахгүй ажлаа өөрийн хүсэлтээр өгөхөөр болжээ. Энэ нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/-д нэр дэвших гэж байгаатай нь холбоотой ажээ. Тэрбээр орон нутгийн сонгуульд оролцохын тулд эрхэлсэн ажлаа өгч, сонгуульдаа бэлтгэхээр болжээ.
О.Сайхан
URL: