Х.Баттулга гишүүний туслахыг баривчилжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг өчигдөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ.Харин өчигдөр баривчилсан Х.Баттулга гишүүний туслах Л.Түвшинжаргал нь Сайншандын Аж үйлдвэрийн паркад ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Б.Цэцэг


URL:

Сэтгэгдэл бичих