Н.Энхбаяр бусдаас мөнгө нэхэх ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна гэв үү?

e17f3f1f4e3efea2original

МАХН-ын дарга Н.Энхбаяр саяханыг хүртэл ард түмний дунд баатрын дүрээр амьдарч ирсэн.

Харамсалтай нь хэдэн жилийн өмнөөс түүнийг тойрсон бохир мөнгөтэй холбоотой асуудлууд сөхөгдөж эхэлснээр Н.Энхбаярын нэр хүнд улам л унасаар байгааг сүүлийн үед гарсан судалгааны дүнгээс харж болно. Нэг жилийн өмнөөс түүнийг тойрсон мөнгөний асуудал ар, араасаа олон нийтэд ил болж, баримттай мэдээллүүдийг гэрчүүд дэлгэх болов. “Н.Энхбаяр дарга надаас мөнгө нэхсэн” гэж ярих хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Л.Цог “Н.Энхбаяр дарга надаас 1 сая ам доллар нэхэж байсан” хэмээн ярьжээ. Энэ мэт түүний дарамтанд орж байснаа албан ёсоор олон нийтэд зарласан таван хүн байгаа юм.

Тэгвэл МАХН-ын дарга Н.Энхбаяр бусдаас мөнгө нэхэх ажиллагаагаа зогсоох нь битгий хэл улам идэвхжүүлж эхэлсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Тэрбээр ойрын өдрүүдэд бизнесмэнүүдийг өрөөндөө дуудаж , “Мөнгө өг” хэмээн шантаажилж байгаа гэнэ.  Түүний ингэж буй шалтгаан нь 2016 оны УИХ-ын сонгууль болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж буйтай нь холбоотой.

Учир нь тэрбээр эдгээр сонгуульд хүч үзэхээр бэлтгэж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгааны үеэр хэрэглэх мөнгөө бусдаас цуглуулж эхэлсэн нь энэ аж.  Гэхдээ түүнд ийм боломж бараг үгүй гэдгийг . Үүнийг ч өөрөө сайн мэдэж байгаа. Харин иргэд, олон нийт л мэдэхгүй байна. Яагаад Н.Энхбаяр улс төрд дахин орж ирэх боломжгүйг хоёр үндэслэлээр тайлбарлаж болно.

 

Нэгдүгээрт, Н.Энхбаярын ялтайд тооцогдох хугацаа 2017 оны наймдугаар сард дуусна. Тэгэхээр үүнээс өмнө ямар нэгэн албан тушаал горьдох хэрэггүй гэсэн үг. Саяхан Засгийн газраас Н.Энхбаярыг Шадар сайдад томилж болох эсэхийг лавлахаар АТГ- руу албан бичиг илгээсэн. Харин АТГ-аас “Н.Энхбаярыг төрийн өндөр албан тушаалд томилох боломжгүй. Учир нь тэрбээр одоог хүртэл ялтай байгаа” гэх хариултыг өгсөн билээ. Тэгэхээр хуулийн дагуу Н.Энхбаяр нь 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд мөн нэр дэвшинэ гэж том санах хэрэггүй болж байна.

Мөн Н Энхбаяр ялтай байх хугацаандаа гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчин мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан, бусдаас их хэмжээний хээл хахууль авсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь албан тушаалд томилогдоход нь саад болж байгаа юм.

Гэтэл тэрбээр хашрахгүй бусдаас мөнгө нэхсээр байгааг эх сурвалжууд хэлж байна.

 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь сүүлийн таван жил эх орондоо амьдарсан байх ёстой гэх хуулийн заалтыг тэрбээр мөн зөрчих гэж байна. Учир нь  Н.Энхбаяр сүүлийн гурван жил БНСУ-д эмчилгээ хийлгэнгээ амьдарсан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн  23 дугаар зүйл. Нэр дэвшигч, түүнийг бүртгэх заалтын 3 дахь хэсэгт “Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт бүрдүүлсэн байвал зохино” гэж заасан байдаг. Тиймээс тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бас л боломжгүй болж байна гэсэн үг.

МАХН-ын хуульчид түүнд энэ талаар хэлж, сануулахад тэрбээр ихэд дургүйцэн саналыг нь хүлээн аваагүй байгаа гэнэ.

Ямартай ч МАХН-ын дарга Н.Энхбаярт том зорилгоо хэрэгжүүлэх боломж хуулиар хаалттай байгаа юм. Харин тэрбээр ямар арга хэрэглэж улс төрд орох гэж буй нь олны анхаарлыг ихээхэн татаж байна.


URL:

Нэр: Заяа Огноо: 17 March 2016

Худалаа битгий синсацал хунээс монго нэхээд явах хун биш н Энхбаярын нэрыг гутаах сонгуульд оруулахгуй ямар нэг аргаар доошин хийх тололволгоо аль болох Улс тороос зайлуулах элбэгдорж ийн шоу битгий итгээд Байн н Энхбаяр хучтэй болхоор айж шээсэн гоожих гэж албаар унэн мэтээр бичуулж Байгаа оорсдоо ондог шиг оогуй юм байх элбэгдоржоо чиний наад ос хонзон арай даварч Байна шуу чиний толгой муу юмд сайн ажилах юм тэрэн шигээ их ороо дараач чадахгуй шдээ хузуугуй эби

Нэр: Монгол Огноо: 17 March 2016

Н Энхбаяр хучтэй болхоор л юм болгонд хутгах санаатай Улс тороос зайлуулах шалтаг ямар нэг аргаар алах гэж магадгуйл. Хун шуу.!!!!Энхбаяр даргад ямар нэг юм болвол элбэгдоржийг шууд. шоронд хиийж алан

Нэр: Монгол хун Огноо: 17 March 2016

Элбэгдорж чи хунд муу юм хийх болгонд тэр нугэл чамд биш юм гэхэд ур хуухэд чин заавал хурэх болно оодоо хаясан чулуу оорийчин толгой дээр буух цагийг Харнаа !!!!!!!!’

Сэтгэгдэл бичих