Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэлээ

Иргэдэд Зэвсэгт хүчнийг суртачлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, орон нутгийн үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор  тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний түүхт 95 жилийн ойг 3 дугаар сарын 16-нд Мөнх-Алдарын талбайд ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 41 дүгээр зарлигаар баталсан журмын 1,2 дугаар зүйл, Батлан хамгаалахын сайдын 2008 оны 75 дугаар тушаалаар баталсан “Ахлагчийн алба хаах” журмыг үндэслэж албан тушаалтны шаардлага, цолны болзол хангасан, ажлын үзүүлэлтээр бусдыг  манлайлсан албан хаагчдыг шагнаж урамшууллаа.

Жолооч, цахилгаанчин Д.Отгонбат, жолооч засварчин ахлагч, Ш.Эрдэнэбат, тасгийн захирагч ахлагч Ж.Жамъян, салааны ахлагч Б.Цэрэнбат нарыг ахлах ахлагч, механикч жолооч Б.Билгүүн,З.Гансүх, Г.Билгүүн, У.Гантөмөр, Ц.Батбаяр, С.Дэлгэрдалай зэрэг хүмүүст ахлагч цол хүртээв. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 016-р бригад зэвсэг, техникийн үзэсгэлэн гаргаж, Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид үзүүлэх тоглолт  сонирхууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Эх сурвалж: Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих