Анхаар! Сибирийн хар хорхой ихээр залгисан хүүхэд сэхээнд хүргэгдлээ

1458178436_b1911ibcuaadjrg

Сибирийн хар хорхой залгих нь биеийг дотроос нь эмчилдэг гэх батлагдаагүй эмчилгээний арга иргэдийн амнаас ам дамжиж, тархсаар байна. Гэвч энэ эмчилгээнээс болоод бие нь эрс муудаж, сэхээнд хүргэгдсэн тохиолдол гарчээ.

Тодруулбал, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн сэхээний тасагт сибирийн хар хорхойг их хэмжээгээр идсэн хүүхэд ухаангүй хүргэгдэн ирсэн байна. Энэ тухай тус эмнэлгийн их эмч Б.Болдсайхан өөрийн цахим хуудаснаа “Сибирийн хар хорхой 70-ийг идээд уушги, зүрх нь маш их муудсан хүүхэд сэхээнд ирлээ. Яагаад хорхой жоом идүүлдэг хүний үгэнд ордог байна” гэжээ.

Манайхны аливаа зүйлд хэт туйлширдагийн тод илрэл энэ. Хүн хүний бие, физилоги өөр. Нэг хүнд тохирч буй эмчилгээ нөгөө хүнд харшлах нь элбэг. Гэвч үүнийг анзааралгүй, эмч, мэргэжилтэнд хандалгүй, амнаас сонссон батлагдаагүй мэдээллийн дагуу аливаа бүтээгдэхүүнийг туршиж өөрийн эрүүл мэндээр л хохирч байна. Тиймээс анхаарал болгоомжтой байж, аливаа батлагдаагүй эмчилгээний туршилт болохгүй байхыг хүсье.

Шар хүү

undesten.mn


URL:

Сэтгэгдэл бичих