“Түүх соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь” сургалт амжилттай болж өнгөрлөө

Аливаа улсын аялал жуулчлалын хөгжлийг авч явдаг томоохон нэгжийн нэг бол яахын аргагүй тур оператор байгууллагууд байдаг билээ. Тэдний бизнесийн үйл ажиллагаанд судалгаа,  мэдээллийн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОНХАЖЯ-ы харъяа “Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс цуврал сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ удаад ШУА –ийн Түүхийн хүрээлэнгийн түүхийн ухааны доктор профессор С.Цолмонг урьж “Түүх соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох нь” сэдвээр сүүлийн үеийн сурвалж, судалгаа шинжилгээний үр дүнгээр нотлогдсон Монголын үе үеийн бахархалт, баялаг, сургамжит түүхээс сорчлон түүвэрлэж сургалт хийсэн ба энэ нь аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан сургалт боллоо хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

Сургалтын дараа төлөөллүүд энэ чиглэлээр дахин сургалт зохион байгуулах, түүх соёлын өвийг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах хүсэлт тавьж байв.

Сургалтанд тур операторуудын төлөөллөөс гадна салбарын эрдэмтэн, багш судлаач оюутнууд оролцлоо.  Төслийн нэгжийн дараагийн сургалт 2016 оны 4 –р сарын 6 –нд  “Торгоны замын зах зээлийн судалгаа” судалгааны ажлын үр дүнг танилцуулах сургалт зохион байгуулах юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих