Монголын тамирчид JENESYS хөтөлбөрт хамрагдлаа
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д. Загдсүрэн Японы ЭСЯ-ны Соёл, боловсролын хэлтсийн дарга Ямамото Кейго-г хүлээн авч уулзсан байна. Энэ үеэр JENESYS 2.0 хөтөлбөрт анх удаа монгол тамирчид оролцсон тухай тайланг гардуулан өглөө. МҮОХ нь Японы ҮОХ-той байгуулсан гэрээний дагуу олон талт арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Энэ удаад уг хөтөлбөрт “Токио-2020” олимпийн наадамд оролцох магадлалтай өсвөр залуу 17 тамирчдыг Спортын холбоодтой хамтран, сонгон шалгаруулж оролцуулсан байна. Багийн бүрэлдэхүүнд 14-19 насны залуу тамирчид багтсаны дунд ОУХМ цолтой гурав спортын дэд мастер цолтой хоёр, 1-р зэрэгтэй дөрвөн тамирчин хамрагдлаа.
Т.Сайхан
Эх сурвалж: www.polit.mn
URL: