Нэг ч милиметр тавиагүй 5600 километрийн амбийц

Уул уурхайн салбар ДНБ-ний 16.1,аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67.2, экспортын орлогын 78.8 хувийг дангаараа бүрдүүлжээ. Товчхондоо, Монгол бол уул уурхай түшиглэсэн эдийн засагтай улс болсон. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ 2-3 дахин унаж, үүнээс олох орлого төдий чинээгээр буурсан. Цаашид ч түүхий эдийн ханш өсөх хандлага харагдахгүй байгааг шинжээчид онцлох боллоо. Улмаар түүхий эд нийлүүлэгчдийн дунд өртгийн өрсөлдөөн голлох аж. Ялангуяа овор ихтэй нүүрсний тээвэрлэлтийн зардлыг бууруулах өрсөлдөөн ид өрнөж байна. Нүүрс экспортлогч орнууд 2019 он гэхэд 270 сая тонн нүүрс нэмж тээвэрлэх боломж бүхий дэд бүтцийг шинээр барихаар ажиллах болжээ.

Тухайлбал, Австрали нүүрсний салбарын дэд бүтцээ өргөтгөж 2019 онд хүчин чадлаа 32 сая тонноор нэмэгдүүлэхэд таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Зах зээлийн өрсөлдөөн упам бүр гүнзгийрч, олборлох зардал, тээвэрлэлгийн өртгийг бууруулсан упс орнууд нүүрс экспортын өрсөлдөөнд давамгайлах нөхцөл бүрдсэн болохыг судлаачид онцолжээ. Ийнхүү манай өрсөлдөгчид нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд их хэмжээний хөрөнгө хаях нь. Харин Монгол Улс 6000 мянган цэрэг сургахад 24 тэрбум төгрөг төсөвлөж, нүүрс үнс боллоо гэхээс өөр үггүй сууж байна.

Хятадын зээлийг хүлээсэн Тавантолгойн төмөр зам

Дэлхийн нүүрсний зах зээлийн төвлөрөл нь сүүлийн 10 жилд номхон далайн бүс ялангуяа БНХАУ, Энэтхэгт төвлөрсөн хэлбэрт шилжсэн. Дараагийн 10 жилд ч энэ нөхцөл байдал хэвээр хадгалагдах төлөвтэй байна. Ази тивийн нийт импортоор авч буй нүүрс нь Европ тивээс даруй гурав дахин их байгаа нь Азийн зах зээлд төвлөрөл хурдтай нэмэгдэж байгааг илэрхийлэх болов. Энэ нь нүүрсний хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын хэрэглээ буурсан ч хурдацтай тэлж буй Энэтхэгийн хэрэглээг тодотгосон хэрэг. Тэгвэл Монгол нүүрс аль замаар БНХАУ, цаашлаад Энэтхэгт хүрэх вэ. Мэдээж, хамгийн дөт буюу урд хөршөөр дамжих нь өртгийн хувьд хамгийн хямд. Тодруулбал, Тавантолгой ордын зургаан тэрбум тонн (одоогийн байдлаар тогтоогдсон нөөц) нүүрсийг дээрх улсуудад тухайн үеийн зах зээлийн ханшаар нь нийлүүлнэ. Ингэхдээ бага өртгөөр тээвэрлэж байж ашиг олно. 10 жилийн настай Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх 267 километр замын үүрэг энэ юм.

Энэ чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор одоогийн тээврээс зардал 50 хувиар буурч, нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвар өснө. Улмаар жилд 30 сая тонн нүүрсийг хямд өртгөөр тээвэрлэх боломжтой. Энэ төмөр замын ажил санхүүжилтгүйн улмаас 2014 оноос хойш гацаад байгаа. Зөвхөн газар шорооны ажил нь 51.84 хувийн гүйцэтгэлтэй явж буй. Тэгвэл Хятадын Экспорт-Импортын (Эксим) банкнаас Тавантолгойн төмөр замын барилгын төсөлд зарцуулах зориулалтаар 1.3 тэрбум амдолларын зээл авах яриа хэлэлцээг хийж буй юм. Хоёр тал эл асуудлаар гурван ч удаа уулзалт хийсэн байна. Энэ нь дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлтгэй зээл болохыг Сангийн сайд Б.Болор хэлжээ. Улмаар ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхлэх төлөвтэй байгаа аж. Үүнийг “Монголын Төмөр зам” ТӨК-ийн төслийн захирал И.Идэш ч мэдэгдсэн.

Хэрэв энэ жил зээл шийдэгдвэл 2018 онд төмөр зам ашиглалтад орох боломжтой бөгөөд “Эксим” банкны зүгээс төслийн гүйцэтгэгчээр өөрийн компанийг оруулах хэлцэл хийгдзж байгаа хэмээн мөн дурьджээ. Ингэснээр Өмнөд Солонгосын “Samsung C&T” компанитай байгуулсан Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам байгуулах гэрээ хүчингүй болж, оронд нь БНХАУ-ын компаниуд орж ирэх юм. Сануулахад Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслөөс болж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон Өмнөд Солонгосын барилгын “Samsung C&T” компанийн захирал Ли Жон Гёл нар 30 сая ам.долларын асуудалд холбогдон хоригдсон. Мөн “Чингис” бондоос санхүүжүүлсэн 200 сая ам.долларын асуудал ч сөхөгдөж буй. Төлөвлөгөө ёсоор энэ чиглэлийн төмөр зам хэдийнэ ашиглалтад орчихсон, хэзээний ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл, одоогийнхоос хоёр дахин их нүүрс экспортлох боломжтой. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр 14.5 сая тонн нүүрс экспортолсон бол жилд 30 сая тонн нуүрс экспортлох зорилгодоо хүрэхээр байв. Зарим эх сурвалжийн мэдээллээр Засгийн газар дээрх зээлийн хариуд ниилүулэлтиин баталгаа олгох талаар тохиролцож магадгүй байгаа аж. Манай Засгийн газар өмнө нь ийм төрлийн гэрээг үзэглэж байсан туршлагатай. 2.7 сая монгол хувьцаа эзэмшдэг “Эрдэнэс-тавантолгой” компани БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас 350 сая ам.долларыг нийлүүлэлт хийх гэрээгээр зээлж байсан. Гэтэл дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж, өнөөдрийг хүртэл төлж дуусгаагүй. Үлдэгдэл болох 120 сая ам.долларын тооцоо бий. Ийнхүү асуудал сунжрах хойгуур Монголын нүүрсний үнэ шалдаа буутал унаж, Тавантолгойн баялаг бараг л үнс болчихсон. Өртгөө шийдэж чадсан Австралийн нүүрс БНХ АУ-ын нүүрсний зах зээлийг эзэлж, Монгол нүүрс дэлхийн хамгийн том зах зээлээс хүссэн хүсээгүй шахагдсаар байгаа юм. Үндэсний олборлогч компаниудын үнэлгээ шалдаа бууж, хувьцаа цаас боллоо. Тавантолгой ордод одоогоор төрийн мэдлийн “Эрдэнэс-Тавантолгой” ХК, Тавантолгой ХК болон Хонконгийн биржид бүртгэлтэй “Mongolian mining corp” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа явуулж буй. Төмөр замын асуудал нааштай шийдэгдсэн тохиолдолд эдгээр компаниудын зах зээлийн өрсөлдөх чадвар өсөх хүлээлттэй байгаа юм.

Овоотын чиглэлийн төмөр зам мөн л Хятадын зээлээр босно

Овоотын коксжих нүүрсний ордыг эзэмшиж буй “Aspire Mining” компани хангайн бүсэд буюу Эрдэнэтээс Овоотын чиглэлд 547 километр төмөр зам барих эрх авсан. Тус компани мөн л Хятадын банкны зээлийн санхүүжилтээр төслийн эхний шатны үйл ажиллагааг санхүүжүүлэхээр ажиглаж байгаа. Уг үйл ажиллагаанд охин компани болох “Нортерн рэйлвэйс” нь “Чайна рэйлвэйс 20 бюрү” групптэй хамтран оролцож байгаа юм. Энэхүү хзлэлцээр нь Эрдэнэт-Овоотын Төмөр Замын Концессийн гэрээнд заагдсан урьдчилсан судалгааны ажлыг дуусгах санхүүжилт олгох зээлийн шугамыг нээх зорилготой аж. Тус компанийн захирал Давид Паул “Монгол Улсын Засгийн газар CRCB20G болон “Улаанбаатар төмөр зам”-ын хамтын дэмжлэгтэйгээр Эрдэнэт-Овоот-Арц Суурь боомт чиглэлийн төмөр зам нь Хятад ба Оросыг холбосон эдийн засгийн корридор болоход ахиц гарч байна” гэжээ. Төсөл бүрэн хүчин чадлаараа хэрэгжихэд жилд 30 сая тонн түүхий эд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, зорчигч тээвэрлэх Хятад,Оросыг холбосон транзит тээвэр хийх боломжтой төмөр зам бий болох ач холбогдолтой.

Энэ нь төмөр замын салбарт хувийн хэвшил хэрэгжүүлж байгаа цор ганц төсөл. Тиймээс “Aspire Mining” компани зээлийн эрсдэлээ өөрсдөө бүрэн хариуцах бөгөөд концессийн гэрээнд заасан хугацаа дууссан нөхцөлд Засгийн газарт шилжүүлэх нөхцөлтэй юм.

“Улаанбаатар төмөр зам”-ын боломж

Хоёр хөршийг холбосон шинэ төмөр зам барих, одоо байгаа Замын-Үүдээс Алтан булаг хүртэлх босоо тэнхлэгийн төмөр замыг шинэчилж, хос замтай болгох асууцал яршдсаар ирсэн. Төмөр зам барих, шинэчлэхэд хамгийн чухал нь тээюрлэх ачаа, ачааны урсгал байгаа эсэхийг тодорхойлох нь чухал гэдгийг судлаачид тодотгодог. Зөөх ачаа нь жилд 30-40 сая тоннд хүрсэн тохиолдолд төмөр замыг хос болгох, 100 сая тонн хүрсэн тохиолдолд цахилгаанжуулсан хос зам болгох гэх мэт. Иймд “Улаанбаатар төмөр зам”-ыг хэзээ хос замтай, хэзээнээс цахилгаанжуулсан хос замтай болгох нь ачааны урсгалаас шууд хамаарна. Өнгөрсөн онд манай төмөр замын сүлжээгээр 19.1 сая тонн ачаа дамжжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1.9 сая тонноор буурсан үзүүлэлт байв. Цаашид энэ үзүүлэлт өсөх хангалттай нөөц бий бөгөөд хамгийн сүүлд Зам, тээврийн сайд М.Зоригт ОХУ-аас БНХАУ руу 2.5 сая тонн ачаа дамжуулан тээюрлэх гэрээ хийгээд ирсэн. Тиймээс төмөр замын хувьд хамгийн ашигтай нь Орос-Хятадын хоорон дахь транзит тээвэр. Үүнийг нэмэгдүүлэхийн тулд Монголын нутгаар тээвэрлэх болон хилийн боомтууд дээр зогсох хугацааг багасгах, дээр нь өрсөлдөж чадахуйц уян хатан тарифтай байх чиглэлээр анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Ингэснээр ачаа илгээгч, хүлээн авагчийн сонирхол бий болж, өрсөлдөх чадвар нь нэмэщэнэ. ОХУ болон БНХАУ-ын хоорондын бараа эргэлтийг 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэнэ гэж байгаа.Ялангуяа овор ихтэй мод, бордоо зэрэг овор ихгэй ачаа нийлүүлдэг тул тэдгээрийг гарцаагүй төмөр замаар тээвэрлэх болно. Харин БНХАУ-аас ОХУ болон Европын орнууд руу гол төлөв аж үйлдвэрийн болоод хүнсний бараа бүхий чингэлгүүд тээвэрлэдэг. Чухам эдгээр бараа ачаанаас л манай нутгаар тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлэхийг эрмэлзэх нь чухал. Оросууц Хятадаас Европ руу чиглэсэн ачааг Монголын нутгаар тээвэрлэх сонирхолтой гэж бодож байна. Учир нь, манай нутгаар тээвэрлэж Транссибирийн төмөр замд хүргэснээр түүний ачаалал нэмэгдэхээс гадна “Улаанбаатар” төмөр зам нь хоёр орны хувь нийлүүлсэн аж ахуйн нэгж.

Огт хэрэгжээгүй “Шинэ төмөр зам”-ын төсөл

“Монголын төмөр зам” ТӨК Богдхан ба Овоот-Эрдэнэтийн төмөр замаас бусад бүх төсөлд “гар дүрж” байгаа. Өөрөөр хэлбэл, захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах болсон. Тэдгээрээс амбийцтай хэмээн тодотгож болохоор нь “Шинэ төмөр зам” төсөл. УИХ-аас 5600 гаруй километр төмөр замыг гурван үе шаттай барихаар зааж, эхний үе шатны төмөр замын суурь бүтэц барьж байгуулах ажлыг 2010 онд багтаан эхлүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Улмаар Даланзадгад-Чойбалсан чишэлийн 1100 орчим километр төмөр замын суурь бүтцийг барих “Монголын төмөр зам”-д олгосон байдаг. Одоогоор дээр дурдсан Ухаахудаг-Гашуун сухайтын төмөр замын бүтээн байгуулалт 200 сая ам.долларын өртөгтэй овоолсон шороо төдий байгаа бол Хөөт-Бичигт, Тавантолгой-Сайншанд болон Шивээхүрэнгийн боомтын төмөр замын ажил огт эхлээгүй. Үлдсэн Хөөт-Нөмрөгийн чиглэлийн ТЭЗҮ-ийг ч гаргаагүй байгаа аж. Далайд гарцгүй манай улсын хувьд төмөр замыг онцгойлон чухалчлан авч үзэх учиртай. Төмөр замын сүлжээг хөгжүүлсэн тохиолдолд уул уурхай түшиглэсэн манай улс олон улсын тавцанд өрсөлдөнө. Мөн Евразийг холбох гүүрийн үүргийг гүйцэтгэх юм.

Д.Мягмардорж

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин


URL:

Сэтгэгдэл бичих