Ж.Керри ОХУ-д айлчилж, Сирийн тухай хэлэлцэнэ
ОХУ-ын Ерөнхийлөгч Сирид байрлаж буй нисэх хүчин, цэргийн бие бүрэлдэхүүнийхээ дийлэнх хэсгийг гаргахаар болсныг барууны орнуудад хэлэлцэж буй энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керри Москвад айлчлахаар болжээ. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Гадаад хэргийн сайд С.Лавровтай уулзаж, Ойрхи Дорнодын бүс нутаг дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр төлөвлөснийг“Ройтерс” агентлаг мэдээлсэн байна.
Ж.Керри ирэх долоо хоногт Кубад айлчилсныхаа дараа Москвад очихоор төлөвлөснийг Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Э.Керри мэдэгдсэн аж. Ж.Кирби ОХУ-ын тал Сириэс цэргээ гаргахаар шийдвэрлэсний дараа тус улсад байлдааны ажиллагааг зогсоож, тус улсад энхтайван тогтоох ховор боломж тохиосныг өгүүлжээ.
Д.Болд
URL: