Реппер Gee эсрэг дүрд зохицдог
Гэр хорооллынх гэдгээрээ бахархаж, түүгээрээ өөрийнхөө өнгө төрхийг бүрдүүлдэг дуучин бол реппер Gee. Нэрнийх нь учир нь ч гэсэн гэр хороолол гэдгийн эхний үсэг юм байх. Үнэн худлыг бүү мэд. Насаараа гэр хороололд амьдарч байгаа ч юм уу, хэн мэдлээ. Саяхан “Монголз” хэмээх содон нэртэй шинэ цомгоо гаргасан реппер Gee кино урлагт их л сүжрэх болсон гэнэ. Сүүлийн үед нэлээд олон киноны санал ирсэн төдийгүй хоёр ч бүтээлд дүрээ үлдээгээд амжжээ. “7 сарын 1” киноны гол дүрд тоглосноос хойш “Аз ойрхон” кинонд FM-ийн хөтлөгчийн дүрд тоглооод амжсан билээ. Түүнээс хойш кино урлагтай “зууралдаагүй” эрхэм “Монгол реппер” гэнэт авьяастайгаа мэдэрч, жүжигчний ур чадвараа шалгаж байгаа аж. Түүний тоглосон кино тун удахгүй нээлтээ хийх бөгөөд эсрэг дүрд тоглосон юм байна. Гэхдээ реппер Gee муу хүн байж байгаад сайн болох уу, сайн хүн байж байгаад муу болох уу гэдгийг нь сайн ухаараагүй байгаа гэсэн. Ямар ч байсан найруулагчид түүнийг эсрэг дүрд сайн зохицоно хэмээн үнэлж, сонгож авч байгаа юм байна. П.Нанзад
Монголын мэдээ
URL: