Хорт хавдар туссаныг илтгэх 9 шинж тэмдэг

хорт_хавдар_bigХорт хавдрын эхний шатанд ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй байна. Харин удалгүй дараах 9 шинжээр илэрдэг гэнэ. Эдгээрийг “Америкын Хорт Хавдарын Нийгэмлэг”-ээс тодорхойлсон юм байна. Тиймээс энэ 9 шинжийн аль нэг илэрсэн тохиолдолд яаралтай эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй.

Байнга толгой өвдөх

Таны толгой байнга өвдөх болсон бол эмч даруй үзүүлээрэй. Энэ бол хорт хавдрын шинж тэмдэг

Бие сульдах

Хоолны дуршил буурах, дотор муухайрах, амьсгаа давхцах, амархан сульдах зэрэг шинж тэмдгүүд өндгөвчтэй хамаарна.

Яс янгинах, нуруу өвдөх

Нурууны өвдөлтийн шалтгаан олон төрөл. Хэрэв таны нуруу үе мөчний өвчлөлөөс шалтгаалалгүй ойр ойрхон өвдөөд байвал заавал эмчид үзүүлээрэй.

Эдгэрдэггүй шарх, үрэвсэл бий болох

Арьсан дээр янз бүрийн шарх бий болох. Мэнгэ үү зэргийн хэлбэр, хэмжээ, өнгө, зузаанд мэдэгдэхүйц өөрчлөлт орох

Товруу үүсэх

Биений аль нэг хэсэгт булдруу, хатуурал үүсвэл эмчид яаралтай хандаарай

Шүдний хооронд завсар гарах

Уушигны хорт хавдар ихэвчлэн шүдний хооронд завсар гарч, буйл хавдах, цус гарах шинж тэмдгээр илэрдэг гэдгийг Америкийн эмч нар баталжээ

Өтгөн хатах

Хавдрын эхэн үед өтгөн хатах шинж тэмдэг илрэх тохиолдол түгээмэл байдаг.

Байнга эсвэл ойр ойрхон бага хэмжээгээр халуурах

Мөн зарим хүмүүсийн үс гэнэт өтгөн, ширүүн болж ургах тохиолдол байдаг. Заримынх нь эсрэгээрээ үс улам унаж, шингэрэх тохиолдол ч бий.

Хөл хавагнах

Хөл байнга хавагнах нь хорт хавдрын шинж тэмдэг.

Шалтгаангүй жингээ алдах, эсвэл хоолны дуршилгүй болох

Амархан цадах, хоолны дуршил буурах зэрэг нь өндгөвчний үрэвсэлийн хамгийн түгээмэл шинж тэмдэг. Ихэнхи хүмүүс үүнийг хоол боловсруулах эрхтэн системтэй андуурдаг ч, өндгөвчний үрэвсэл эсхүл хавдар ийм маягаар илэрдэг гэдгийг мэдэж авахад илүүдэхгүй.


URL:

Сэтгэгдэл бичих