Сансрын жуулчид 2018 онд ниснэ

Сансрын аялал жуулчлал эрхэлдэг “Blue Origin” компани 2018 онд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Энэ тухай компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос албан ёсоор мэдэгдлээ.

Ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “SpaceX” компаниас аяллын пуужинг амжилттай хөөргөж, аюулгүй газардуулдгаараа “Blue Origin” ялгардаг юм.
Сансрын жуулчдыг суулгасан пуужин дэлхийн гадаргаас 100 км-ийн өндөрт гарах ажээ. 2018 оны сансрын аялал жуулчлалынхаа хүрээнд“Blue Origin” компани “New Shepard” пуужин зохион бүтээлгэж байгаа ба ирэх онд турших аж. Аяллын үнэ 250 мянган ам.доллар юм байна.

URL:

Сэтгэгдэл бичих