“Тавантолгой” ХК-ийн хувьцааны арилжааг эхэлсэн нь иргэдэд хэр ашигтай бол…

Монголын хөрөнгийн бирж дээрх хамгийн өндөр зах зээлийн үнэлгээтэй “Тавантолгой” ХК-ийн хувьцааны арилжааг өчигдөрөөс эхлүүлсэн.

Тодруулбал хувьцааны үнэ хэтэрхий өндөр байсан тул арилжааны идэвхийг сайжруулах, хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэгдүүлэх зэрэг хэд хэдэн шалтгаанаар задалж зарахаар болж, өнгөрсөн долоодугаар сарын 5-ны өдрөөс арилжааг түр зогсоогоод байсан билээ.

“Тавантолгой” ХК нийтдээ 526 мянган 652 ширхэг хувьцаагаа нэг бүрийг нь 100 шийрхэг болгон задалснаар 52 сая 665.200 ширхэг хувьцаатай болж тарч байна. Хувьцааны ханш нээгдсэн өдрөөс хамгийн өндөр хэмжээгээр өсөж байгаа талаар эдийн засагч нар онцолж байна.

Өчигдрийн үнэт цаасны арилжааг өнгөрсөн долоодугаар сарын 5-нд зогсооход 7300 төгрөгийн ханштай байсантай харьцуулахад үнэ ийнхүү 15 хувь өссөн. Асуудлын гол нь иргэн бүрт ноогдож байгаа жилийн ашиг нь ердөө 1500 төгрөг болж байгаа аж.

Ингээд бодоод байхад жилд 1500 “Юу ч биш” гэдгийг хэн ч хараад ойлгоно. Энэхүү судалгааг нэгэн төрийн бус байгууллага хийж, иргэдэд танилцуулсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих