Хүнийг амьдаар нь оршуулж дахин төрүүлдэг гэх Мүүнийхэн албан ёсоор уучлал гуйлаа

МҮҮНИЙ ДАХИН АМЬДРАЛ ХЭМЭЭХИЙН ТУХАЙ. – АЛБАН ЁСНЫ ТАЙЛБАР

1257

Энэ гаж гэхээр үйлдэлийн талаар албан ёсны тайлбар хийх хэрэгтэй гэж үзлээ. Энэ үйл нь манай шашны уламжлалт, албан ёсны зан үйл биш юм. Тухайн семинарын хөтөлбөрийг гаргах үед нэгэн Солонгос багш санал болгож туршилт хэлбэрээр хийж байсан ба тэр үед хөтөлбөрт нь ороод хийгдэж байсан зүйл юм. Энэ хөтөлбөрийг хэсэгхэн хугацаанд л хийгдсэн. Энэ хөтөлбөрийг 2001он, 2003 онд хийгдсэн бөгөөд үүнээс хойш огт хийгээгүй болно!! Монгол хүний амьдралыг үзэх үзэлд таарахгүй, итгэгч нарын эсэргүүцэл байсан учраас энэ зан үйлийг хийхээ больсон. Монголын сүмээс өөр ямар ч оронд хийж байгаагүй юм. Тиймээс 2002 оноос хойш манай гишүүн болсон хүмүүс энэ талын мэдээлэл байхгүй.
Тухайн семинарын хөтөлбөрийг явуулдаг хүмүүс ямар шалтгаанаар хийх болсоныг дурдах нь дээр байх.
Зүгээр л хүн булж үзмээр санагдаад хийгээгүй юм. Дээр үед Солонгос оронд маш ховор хийгдэж байсан зан үйл юм.
Ер нь залуу хүн үхэх талаар ойлголтгүйгээр амьдралдаа болчимгүй алдаа маш ихээр гаргадаг. Мөнх л амьдрах юм шиг. Гэтэл өөрийнхөө амьдралын төгсгөлийг нь төсөөлж үзсэнээрээ би амьдралдаа ямар буруу зүйл хийсэн, юунд харамсаж байгаа цаашдаа хэрхэн зөв амьдарлыг бүтээх талаар шинэ шийдвэр гаргах боломжийг үүгээр дамжуулан хийж байсан юм.
Алдар Stephen Covey нэгэнтээ хэлсэн байдаг. Амьдралынхаа төгсгөлийг мэдэрч харж, төсөөлж чадсанаараа ирээдүйн амьдралын зорилго чиглэлээ зөв тодорхойлох боломжтой гэсэн байдаг.
Энэ зан үйлийг хийсний дараа зарим хүмүүсийн амьдралыг үзэх үзэлд асар том сайн өөрчлөлт орж байсныг тухайн үеийн хүмүүсийн сэтгэдэлээс сонсож байсан. Зарим хүмүүс юу ч мэдэрч ойлгоогүй тохиолдол ч бий.
Бас нэгэн зүйлийг тайлбарлахад хайрцаганд хийгээд шороогоор булаад орхидог гэдэг нь ташаа мэдээлэл юм. Дээрээс нь тухайн хүнд сонсогдохоор ганц хүрз шороо асгадаг. Мөн бүтэн биеээр нь цагаан даавуу ороодоггүй зөвхөн нүдийг нь түр боодог байсан. Мэдээллийг хүмүүс өгөхдөө маш ихээр гуйвуулан нэмж хачирлаж өгсөн байсан.
Ялангуяа тархины мэс засалд орсон гэнэтийн гинетик үхлээр үхэж үзсэн хүмүүсийн амьдралд эргэлт гарсан түүх олон байдаг. Ийм л зорилготойгоор хийгдсэн зүйл юм.
Нийгэмд айдас хүйдэс авчирч таагүй уур амьсгал бий болгосондоо та бүхнээс уучлал хүсч байна.


URL:

Сэтгэгдэл бичих