“Мүүнчин” Сайдын далд санаа

Хоёрдугаар ангийн сурагчдын олимпиадын бодлого 

 Монгол Улсын хамгийн олон фракцтай намаар удаа дараа “шалгарсан” эрх баригчдын улс төрийн тоглолт “цэнхэр үст” Э.Цэрэндолгор, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нарын “ачаар” дахиад л гацаанд орчихов. Намын даргын суудал өөд мацаж явсан УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Гантөмөр яамныхаа газрын дарга Б.Насанбаярын “буянаар” жиргээчдийн хэлдэгээр “бузартаж” дууслаа. Сайд Л.Гантөмөр гэдэг хүн монголын боловсролын салбарыг самраад зогсохгүй яамныхаа ажлаар далимдуулж өөрийгөө хөөрхөн сурталчилаад авсныг “Эдмон принтинг” ХХК-ийн захирал Р.Энхбат баримт нотолгоотой гаргаж тавилаа. Ардчилсан нам дотроо л нэр хүнд нь цэвэрт тооцогддог, “Нэг ардчилал” фракцийн тэргүүний “зэс” нь цухуйгаад эхэлчихэв үү гэсэн хардлага нийгэмд үүсчихлээ. Угтаа бол одоогийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдын орыг залгаж сонгуульд намаа удирдан залах хүсэлтэй явсан түүний мөрөөдөл талаар болох нь тодорхой болов. Бүр нөгөө талаасаа, одоогийн намын даргын дайралт ч түүн рүү чиглэсэн байхыг үгүйсгэх аргагүй. З.Энхболд гэдэг хувь хүний өнцөгөөс харахад тэрбээр намын даргын суудал, тамга тэмдэгээ тийм ч амархан “май” гээд өгчих хүн лав биш. Ямар сайндаа л сонгогчдын саналыг ипотекийн таван хувиар барьцаалж “Манай намыг сонговол та нарын зээлийн хүүг таван хувь болгоно. Сонгохгүй бол болгохгүй” гэсэн “дарангуйлал” яриад явж байх вэ дээ. Эрхэм УИХ-ын спикерийн яриагаар бол МАН юм уу, МАХН ч юм уу аль нэг нам нь олонхи болоод ипотекийн зээлийн хүүг таван хувь болгоно гээд УИХ-д оруулчихвал АН цөөнх болж түүнийг нь эсэргүүцнэ гэсэн далд санаа агуулжээ гэж ойлгогдохоор байна. Үндсэндээ өнөөдрийн олонхи ямар ч аргаар хамаагүй сонгуульд ялах зорилго тавин ажиллаж байгаа нь намын даргынх нь хэлж байгаа, хийж байгаа үйлдлүүдээс тодорхой харагдана. Илт хууль зөрчсөн эл үйлдлүүдийг харж тэвчихээ байсан журмын нөхөд нь нам дотроо л нэр цэвэр, боловсролтой хэмээгдэх залуу сайдаа намын дарга руу зүтгүүлсэн боловч “МҮҮН” хэмээх шашин гэхэд шашин биш, гаж урсгалд бүдрэх нь тэр.

Яамныхаа Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаярыгаа улаан цээжээрээ хамгаалж хамгаалж эцэстээ дийлэхээ байгаад шахаанд оруулж ажлаа өгөхөд хүргэлээ. Хаа очиж Б.Насанбаяр эмэгтэй хүнд баймгүй зориг гаргаж Л.Гантөмөр сайдыгаа дүрэлзэн асах галаас цэвэрхэн гэгч нь аваад гарчихлаа. Л.Гантөмөр ч Б.Насанбаяр гэдэг бүсгүйн ард хангалттай нуугдлаа. Боловсролын салбарыг дан ганц Б.Насанбаяр гэдэг хүн дампууруулаагүй гэдгийг Р.Энхбат захирал тун ч ойлгомжтой хэлсэн байна лээ. Харин чухам ашиг сонирхлын зөрчлийн үүднээс Боловсролын сайд руу дайрсан уу үгүй юу гэдгийг нь мэдэхгүй юм. Сошиал орчинд “Эдмон” компанид сурах бичиг хэвлэх эрх өгөөгүй учраас Р.Энхбат Л.Гантөмөр рүү дайрч байна гэсэн хардлага явж байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ л өнөөдрийн боловсролын салбарт нүүрлэсэн хямралыг анх бий болгосон хүн нь Л.Гантөмөр гэдэгтэй тухайн салбарт ажиллаж явсан хэнбугай ч санал нийлдэг юм билээ. Хэрэвзээ “цэнхэр үст” Э.Цэрэндолгор гэдэг иргэн “МҮҮН”-ий гаж урсгалыг ухаж гаргаж ирээгүй бол монголын боловсролын салбар цаашид хэрхийг хэн ч таашгүй. Мөн монголын ирээдүй болсон хүүхэд, залуус ямар хүн болж төлөвшихийг бүр ч таашгүй. “МҮҮН”-тэй холбоотой Б.Насанбаяр ажлаа өгчихлөө. Одоо Боловсролын сайд нь буруугаа хүлээгээд ажлаа өгвөл ямар вэ…?

С.БУЯН


URL:

Нэр: Anonymous Огноо: 15 March 2016

MYYH ii shog zurgan deerh hymuus olon niitiin omno hariultaa og gej shaaardaj baina

Нэр: ӨАХЫХАӨХ Огноо: 16 March 2016

ХЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ОДИТИНГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭЗЭМДЭН ЭРХЭНДЭЭ ОРУУЛДАГ СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫН ЭХНИЙ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ТОЛЬ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ НЭРЭЭР ХИЙСЭН БНЛЭЭ НАСАНБАЯР ӨӨРӨӨ СУРГАГЧ НАРЫГ УРЬЖ ЯАМАН ДЭЭРЭЭ ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БӨГӨӨД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ДУНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ГЭЖ БНА ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАЖ БОЛОХ БСАНДАА

Сэтгэгдэл бичих