Лимоны шүүс, хүнсний содаар шүдээ цайруулж болно
Шарлаж, өнгөр тогтсон шүдийг гэрийн нөхцөлд хэрхэн хурдан цайруулж болох зөвлөгөөг хүргэе.
- Тал лимоны шүүсийг шахаж бэлтгэнэ
- 1 цайны халбага хүнсний сода
Эдгээрийг саванд хийж сайтар холиод шүдээ угаасны дараа сойзоор шүдэндээ сайтар түрхэж өгнө. Түрхэх явцдаа сайн үрж өгөөрэй. Энэ аргаар долоо хоногт нэг удаа шүдэндээ түрхэж өгөхөд хангалттай.
Лимон нь таны шүдэнд олон талын ач тустай. Тухайлбал, шүд өвдсөн үед лимоны шүүсийг тэр хэсэг дээрээ хөвөнд шингээж тавих юм бол өвчин намддаг байна. Мөн лимонд агуулагдах хүчил нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул амны хөндийн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.
Шүдний чулууг хэрхэн арилгах вэ
Шүдний чулуу нь ясан шүд гэлтгүй сүүн шүд мөн хиймэл шүдэн дээр ч гарч ирдэг. Хоол идсэний дараа хоолны үлдэгдэл шүдний завсар үлдэж хуримтлагдсанаар улмаар хатуурч шүдний чулууг үүсгэдэг байна. Өнгөний хувьд шар болон бор өнгөтэй байдаг. Шүдний чулууг зөвхөн ОО, сойз ашиглан арилгах боломжгүй юм. Тиймээс танд шүдний чулууг гэрийн нөхцөлд арилгах арга санал болгоё. Танд дараах зүйлс хэрэгтэй.
30 гр нунтагласан хушганы яс
200 мг ус
Саванд усаа хийж дээрээс нь нухсан хушганы ясаа хийгээд 20 минут буцалгана. Дараа нь хөргөгчинд хийж хөргөсний дараа хэсгийг шүдний сойзон дээр авч шүдний чулуутай хэсгүүдээр сайтар үрж таван минут угаана.
URL: